СЗХ-ноос Зээл, итгэлцлийн үйлчилгээний мэдээг ББСБ-гаас сар бүр авч байхаар боллоо
- schedule 2016 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор "Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож хяналт тавих журам"-д өөрчлөлт оруулсан байна.
Журмын 4.3-т, зээл, санхүүжилтийн үйлчилгээ эрхэлдэг ББСБ үндсэн үйл ажиллагааны тайлангуудаас гадна арван төрлийн тайланг, 4.4-т хөрөнгийн удирдлагын үйлчилгээ эрхэлдэг ББСБ нэг төрлийн тайланг улирал тутам ирүүлж байхаар тус тус заасныг өөрчлөн, зээл болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-уудаас “Зээл олголт, эргэн төлөлт, зээлийн зориулалт, хүүгийн судалгааны тайлан”, “Итгэлцлийн үйлчилгээний төвлөрлийн тайлан” мэдээг батлагдсан маягтын дагуу сар бүр авч байхаар боллоо.
Тогтоол энэ оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна. Ингэж тайлан мэдээний хугацаа, давтамжийг нэмэгдүүлснээр ББСБ-уудыг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч, удирдамж, чиглэлээр ханган, салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж тус хорооноос үзэж байгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...