Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно
- schedule 2016 оны 9 сарын 30
- chat_bubble 0
10.00 цагт “Компаний нийгмийн хариуцлага: Шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх нь” форум Нээлттэй нийгэм хүрээлэнд болно.
10.30 цагт ХААИС-д БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин тус сургуулийн шилдэг оюутны тэтгэлэг гардуулна.
10.30 цагт ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардуулах ёслол болно.
11.00 цагт “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төв д болно.
11.00 цагт Хангарьд ордонд НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн нээлт болно.
11.00 цагт Ардчиллын ордонд МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн "Эргэн дурсахуй" үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Шангрилла зочид буудалд Азийн Хөгжлийн банкнаас жил бүр гаргадаг Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааны дүнг танилууулна.
13.30 цагт “Корпорейт” зочид буудалд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлт болно.
19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.
Хэвлэлийн хүрээлэнд
11.00 цагт “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллага “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны цахим шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...