Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн томилогдлоо
- schedule 2016 оны 9 сарын 2
- chat_bubble 0
2016 оны есдүгээр сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов.
Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Боловсрол, мэргэжил
1989 МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч
1999 АНУ-ын Колумбын Их vургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажлын туршлага
1989-1994 Шинжлэх ухааны эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан;
1994-1997 Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч;
1997-1998 Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал;
1999-2000 Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх;
2000-2001 Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх;
2002 Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн;
2001-2009 Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал;
2009-2013 Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал;
2013 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...