Ховд аймгийн шинэ удирдлагуудтай танилцана уу!
- schedule 2016 оны 9 сарын 1
- chat_bubble 0
Ховд аймгийн ИТХ-ын 2016 оны долоодугаар сарын 15-ны өдрийн анхдугаар хуралдаанаар МАН-ын бүлгээс Ховд аймгийн ИТХ-ын даргад Г.Пүрэвгандийн нэрийг дэвшүүлж бүх төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Г.Пүрэвгандийг Ховд аймгийн ИТХ-ын даргаар санал нэгтэйгээр сонгосон.
Шинээр сонгогдсон Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, энэ оны сонгуулиар ИТХ-ын 10 дугаар тойрог Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багаас хоёр дахь удаагаа нэр дэвшиж аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод байгаа юм.
Тэрээр 1977 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
1999 онд Улаанбаатар хотын Дорно дахины гүн ухааны дээд сургуулийг нийгэм судлаач ,багш мэргэжлээр,
2001 онд Радио телевизийн дээд курсийг орчуулгын киноны дуу оруулагч,
2016 онд Ховд Их сургуулийг нябо, санхүүч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажлын туршлагын хувьд 2005 онд Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд зохион байгуулагч,
2007 онд МИАТ ХХК-ний Ховд салбарын төлөөлөгч,
2009 онд Ховд аймгийн ЗДТГ мэргэжилтэн,
2012 оноос тус аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, намын дэд даргын албыг тус тус хашиж ирсэн.
Ховд аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдсон.
Ховд аймгийн Засаг дарга Дамдингийн Галсандондог
2016 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.
Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ховд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондогийн нэрийг өргөмжилсний дагуу захирамж нь гарч, Ховд аймгийн засаг даргаар 2016 оны 7 сарын 28-ны өдөр Д.Галсандондогийг томилсон юм.
Ховд аймгийн засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
Тэрээр, 1960 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн.
Ам бүл 6. Эхнэр, хүүхдүүд, ээжийн хамт амьдардаг.
ОХУ-д Политехникийн их сургууль, Удирдлагын хөгжлийн Институт, Шихихутаг хууль зүйн дээд сургууль тус тус төгссөн.
Автын инженер-механик, орос хэлний багш, улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй.
Сонгуульт ажил: 1997-2005 Ховд аймгийн МАН-ын хорооны дарга,
1997 оноос хойш МАН-ын Бага хурлын гишүүн,
2014-2016 онд Ховд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.
Ажлын туршлагын хувьд 1995-2000 онд “Их манлай” ХХК-ний захирал, 2000-2004 онд Ховд аймгийн засаг дарга,Баруун бүсийн зөвлөлийн дарга, 2005-2007 онд МОНЦАМЭ агентлагийн дэд захирал, 2007-2012 онд ЗТАЖЯ-ны Далайн захиргааны дарга, 2012-2014 онд “Их Манлай” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж ирсэн.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...