Чингисийн талбайг буцаагаад Сүхбаатарын талбай болгов
- schedule 2016 оны 8 сарын 16
- chat_bubble 2
Гурван жилийн өмнө буюу Э.Бат-Үүлийн багийнхан 2013 оны долдугаар сарын 15-ны нийслэл хотын төв талбайг Д.Сүхбаатарын гэж нэрлэж байсныг Чингисийн болгохоор өөрчилсөн. Тухайн үедээ заавал ингэж нэрийг нь өөрчлөх шаардлага байгаа эсэх талаар маргаан, шүүмжлэл ч өрнөж байсан. Дараа нь Чингисийн талбайг Д.Сүхбаатарын талбайг болгож өөрчилсөн, өөрчлөөгүй гэж ихэнх иргэд эргэлзэж, маргаан дэгдэж байсан. Тэгвэл төв талбайн нэрийг өөрчилсөн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэр хууль зөрчсөн хэмээн Сүхбаатарын талбайг эзэн Чингис хааны нэрэмжит талбай болгох шийдвэрийг 2015 оны арванхоёрдугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм байна. Харин тухайн үеийн хотын захиргааныхан уг шийдвэрээ хамгаалахаар давж заалдсан юм болов уу, өнөөдөр хяналтын шатны шүүхээс мөн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн төв талбайг хуучнаар нь нэрлэхээр болжээ.
Ийн төв талбайн нэрийг өөрчилснийг Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар тэргүүтэй хэсэг хүмүүс эсэргүүцэн, шүүхэд хандсан юм байна. Процетурын дагуу бол нэрээ хамгаалахыг хүсэгчид давж заалдах шатанд хандах боломжтой. Гэвч одоо хотын захиргааныхан өөрчлөгдөж Д.Сүхбаатарын байгуулсан МАН-ынхан олонх болсон болохоор давж заалдахгүй, шууд шийдвэрийг хүлээн зөвшөөрөх биз бодвол. Юутай ч төв талбайгаа хэрхэн нэрлэх нь “хуульд нийцтэй” талаар шинэ хотын захиргааныхан “зөвлөмж” ч болтугай гаргана биз. Тэр хүртэл нэр өөрчилсөн, өөрчлөөгүй гэх маргаан хэвээр үргэлжлэх биз ээ.
А.Ану
Эх сурвалж: WWW.INFOMONGOL.MN
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...