Улсын их, дээд сургуулийн төлбөртэй танилцана уу
- schedule 2016 оны 7 сарын 25
- chat_bubble 34
Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсч байгаа аж. Энэ нь өмнөх оныхоос даруй хоёр дахин бага байгаа аж. Тиймээс элсэгчид бага байгаа тул их, дээд сургуулиуд төлбөрөө энэ жил нэмж байгаа гэнэ.
Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Зарим сургуулиуд суралцагчдыгаа бүртгэж эхэлсэн байна.
Тиймээс бид улсын сургуулиудын өнгөрсөн жилийн болон энэ жилийн төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
Зарим их, дээд сургууль төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Гэхдээ зарим нь төлбөрөө тогтоогүй байгаа гэнэ.
Монгол улсын их сургууль
МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийн жилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12 хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарч сургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Суурь хураамж: 112.000 төгрөг байна.
1. МУИС ШУС-/ бүх хөтөлбөр/ I курс-68,900 , II курс-66,000, III-IV курс түвшин-51,400
2. МУИС-ХШУИС-/ бүх хөтөлбөр/ I курс-74,000, II курс-71000 , III-IV курс-51,600
3. МУИС-ХЗС-/ бүх хөтөлбөр/ I курс-81,800, II курс-72,300, III-V курс-52100
4. МУИС-ОУХНУС-/ бүх хөтөлбөр/ I курс -85,300, II курс-75400 III-IV курс-52,400
5. МУИС-БС-/ бүх хөтөлбөр/ I курс-89,700, II курс-79,400 III-IV курс-52900
6. Завхан, Орхон сургуулийн бүх хөтөлбөрүүд I курс-49,200, II-IV курс-47,200
Монгол Улсын Боловсролын их сургууль
МУБИС-ийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд өмнөх жилийнхээсээ 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар сургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна.
Харин сургалтын төлбөрийг тодорхой гаргаагүй байгаа учраас бид өмнөх жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг оруулав.
Д/д |
Дансны нэр |
Данс |
1 |
Нийгэм, хүмүүнлэгийн сургууль |
5031748034 |
2 |
Урлаг, биеийн тамирын сургууль |
5031748045 |
3 |
Математик, байгалийн ухааны сургууль |
5031748056 |
4 |
Багшийн сургууль |
5031748067 |
5 |
Боловсрол судлалын сургууль |
5031748078 |
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Шинжлэх ухааны технологийн их сургуулийн энэ хичээлийн жилийн төлбөр өөрчлөгдсөн, эсэх тухай мэдээлэл тухай элсэгчид хуучин оюутнуудад тодорхойгүй байгаа аж.
Наймдугаар сарын сүүлээр төлбөрийн асуудал бүрэн тодорхой болно. Албан бус мэдээгээр энэ жил суралцаж байсан оюутнуудын нэг кредитийн төлбөр дунджаар 18%-аар буюу 10.000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.
ХАА-н их сургууль
Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийн оюутныхыг 15 хувиар нэмэгдүүлэхийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэн аж.
Өнгөрсөн жил ХААИС-ийн удирдлага сургалтын төлбөрөө 49 хувиар нэмэх санал гаргаж байсан. 2013 онд ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөр-1500000, дөрөвдүгээр курс-1200000 төгрөг байсан юм. Энэ тоо 49 хувиар нэмэгдэнэ гэж тооцвол 1.8-2.2 сая төгрөг болно. Ийн төлбөрөө нэмж байгаа шалтгаанаа инфляцитай уялдуулж буй, мөн хөдөө орон нутгаас оюутнууд их ирдэг учраас шинээр оюутны байр барих асуудалтай холбон тайлбарлаж байгаа аж.
Батлан хамгаалахын их сургууль
Батлан хамгаалахын их сургууль одоогоор энэ хичээлийн жилийнхээ төлбөрийг батлаагүй байгаа гэв.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС.
Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулахгүй юм байна.Өмнөх жилийн сургалтын төлбөрийн мөнгөн дүнг хавсаргав.
Бакалаврынболовсрол:
1.Анагаахын чиглэл – I –р дамжаа 2.850.000
2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000
3.Сувилахуй I –р дамжаа 2.184.000
4.Сувилахуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
5.Эх барихуй I –р дамжаа 1.933.932
6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
Дипломын боловсрол:
7. Сувилагч /диплом/ I –р дамжаа 1.579.200
8.Уламжлалтын бага эмч, сувилагч I –р дамжаа 1.579.200
9.Эм найруулагч I –р дамжаа 1.680.000
10.Лабораторийн техникч I –р дамжаа 1.685.600
11.Эм найруулагч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
12.Лабораторийн техникч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
13.Туслах сувилагч I –р дамжаа 565.600
Төгсөлтийн дараах сургалт:
14.Мэргэжил олгох– 282,000
15. Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000
16. Богино хугацааны 10000 –1 кредит цаг
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...