Хэд хэдэн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө
- schedule 2016 оны 5 сарын 17
- chat_bubble 0
Гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт шинээр нийтийн тээврийн төлөвлөлтийг хийж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Камел дэлгүүрээс Хайлааст руу салах уулзвар хүртэлх 0.7 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 18-ны 06:00 цагаас энэ сарын 22-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлахаар болсон байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” чиглэлийн замналыг дараах байдлаар өөрчилөхөөр болжээ. Харин Баянзүрх дүүрэг 5,22 хорооны Монелийн гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогийн байгаа автобусны эцсийн зогсоолоос цааш 0.5 км авто замыг засварлахаар болжээ.
Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл хөдөлгөөнийг хааж хязгаарлах юм байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:19/а/ “Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар”, Ч:19/б/ “Монелийн 38-Сансар-Офицеруудын ордон”, Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол” чиглэлийн автобусууд Монелийн 35 – 2 буюу 430-р худагийн зогсоолоос буцаж эргэн батлагдсан замналын дагуу үйлчлэх ажээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...