Шүдний оо, сойз, порлон байхад л таны толботой цагаан гутал цэвэрхэн болно
- schedule 2016 оны 5 сарын 12
- chat_bubble 0
Зуны улирал эхэлж хэдий цас орсон ч гэсэн гадаа дулаарч цайвар өнгийн гутал, хувцас өмсөх болсон. Танд цайвар өнгийн арьсан, резинэн материалтай гутал байж л таараа. Манай нөхцөлд цайвар өнгийн хувцас, гутал яаж толбо тортог болдог, түүнийгээ цэвэрлэхийг мэдэхгүй, хаях хэцүү, халтраар нь өмсөх ч үе байдаг.
Тэгвэл ийм гутлыг энгийн аргаар хэрхэн цэвэрлэх талаар танд зөвлөе. Энэ аргыг хэрэглэснээр таны гутал шинэхэн юм шиг цэвэрхэн болно. Энэ арга нь шаахай, спорт пүүз, цайвар өнгийн арьсан гутлыг хүртэл цэвэрлэж болдогоороо онцлог юм.
Цэвэрлэхэд юу хэрэгтэй вэ: Ус, хуучин шүдний сойз, шүдний оо, угаагч порлон байхад болох нь тэр.
Та гутлийнхаа цэвэрлэх хэсгийг усаар норгоод арчина. Дараа нь хуучин шүдний сойзоо ашиглан шүдний оогоо гутлын бохирдсон хэсэгтээ түрхэж үрж цэвэрлэнэ. Үүний дараа угаагч порлоноор дахин сайтар үрж арчаад л боллоо. Ингээд таны цагаан гутал, пүүз цэвэрлэгдэх нь тэр.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...