Ил задгай автомашин угааж, орчин бохирдуулдаг иргэдийг журамлана
- schedule 2016 оны 4 сарын 20
- chat_bubble 0
Зун, хаврын дулааны улиралд цэцэглэдэг гэх юм уу даа, зарим хүмүүсийн эрхэлдэг бизнесийн нэг нь ил задгай машин угаалга. Нэг талаасаа машин угааж мөнгө олж байгаа олон иргэдийн ар гэр, амьдрал гээд яригдах боловч нөгөө талаасаа улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр зарцуулан засч байгаа нийтийн эзэмшлийн авто замууд сүйдэж байгаа томоохон асуудал үүсдэг. Мөн тэр орчинд амьдардаг, тухайн зам талбайгаар явах иргэдийн эрх ашиг ч зөрчигддөг билээ. Тэгээд ч энэ зун АСЕМ-ын чуулга уулзалт болно.
Иймд Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл зэрэг байгууллагуудад үүрэг болголоо.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...