Иргэдийн хэрэглэсэн цахилгааныг аж ахуйн нэгжийн тарифаар авч хохироож байжээ
- schedule 2016 оны 1 сарын 18
- chat_bubble 0
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дрга Д.Чулуунбаатар, уг холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд нар зарим компаниуд эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн авч иргэдийг хохироосон талаар мэдээлэл хийв.
Тэдний хэлж буйгаар, өнгөрөгч 2015 онд 7500 өрх буюу 70 мянган хэрэглэгчээс эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авч нэг тэрбум төгрөгөөр хохироожээ. Аж ахуйн нэгжээс 1K/ц эрчим хүчийг 128.50 төгрөгөөр тооцон авдаг бол иргэдээс 1K/ц эрчим хүч 98.40 төгрөгөөр тооцдог ажээ. Ийнхүү ААН-ийн тарифаар тооцвол нэг өрхөөс дунджаар таван мянга орчим төгрөгийг сар бүр хууль бусаар авч байжээ. Энэ үйлдэл нь тухайн барилгын компани иргэн Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчиж байгаа тухай хэлсэн юм. Ийнхүү хууль зөрчсөн хэмээн “Пюр Хаус”, “Жигүүр Гранд”, “ЮБП”, “Зүүн хүрээ шилтгээн”, “АО Жаргалант”, “Ричфортун”, “Блю Скай”, “Ажигана” зэрэг байгууллагуудын нэрсийг дурьджээ.
Дээрх хэргийн талаар тус холбооноос УИХ, Өргөдлийн байнгын хороо, Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул дахин Өргөдлийн байнгын хороонд хандахаар болслон гэлээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...