Дугуйтай алдартнууд
- schedule 2015 оны 8 сарын 20
- chat_bubble 0
Дэлхийн олон алдартай хүмүүс энгийн хүмүүсийн адил явган алхах, дугуй унахыг илүүд үздэг байна. Магадгүй зармынх нь хобби байсан ч дугуйтай зургууд үлдэж хоцорчээ.
Грейс Келли /1929-1982/. Тэр 1950-иад оны Америкийн телевизийн алтан үеийн алдартай жүжигчин байгаад дараа нь Монакогийн ханхүүтэй гэрлэсэн үзэсгэлэнт бүсгүй. Алтан бөмбөрцөг болон Оскарын шагналт гүнж маань Газар дундын тэнгисийн эргээр дугуйтай явах их дуртай байжээ. Нутгийн оршин суугчидтай "бонжур" хэмээн даруухан мэндэлсээр өнгөрдөг байсан гэнэ.
Одри Хепбёрн /1929-1993/. Алдарт жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй маань Бельгид төрж, Швейцарьт нас барсан бөгөөд, Британийн жүжигчин гэж явдаг. Одри багагүй цагийг дугуйн дээр өнгөрөөдөг байжээ. Яагаад гэвэл тэр дугуйгаар зугаалах маш дуртай байсан гэнэ. Зарим зурганд сагсанд хийсэн йоркшир терьер нохойтойгоо хамт гарсан байдаг байна.
Орнелла Мути /1955/. Эстоноос гаралтай Италийн жүжигчин өдгөө 60 настай. Тэрбээр өнөөг хүртэл 80 шахам кинонд гол болон туслах дүр бүтээсэн бай одоо ч тоглосоор байгаа. Түүний төмөр хүлгийн хийу үнэхэээр анхаарал татаж байгаа биз.
Твигги /1949/. Английн алдартай супермодель, жүжигчин, дуучин тэрээр 30 гаруй кинонд тоглож, 9 цомог, 15 синглээ гаргасан байна. Твигги /Лесли Лоусон/ дуулж жүжиглэхээс гадна бас дугуй унах дуртай байжээ.
Мерилин Монро /1926-1962/, Артур Миллер /1915-2005/ нар хослон дугуйгаар зугаалж байгаа нь. Артур Миллер бол америкийн алдартай жүжгийн зохиолч, нийтлэгч бөгөөд 20-р зууны театр киноны алдартай төлөөлөгч хүн. Америкийн секс билэг тэмдэг хэмээгддэг жүжигчин, дуучин, загвар өмсөгч Мерилон Монрог мэддэхгүй хүн ховор. Сонирхолтой нь тэр 14 жилийн хугацаанд тоглосон 33 киноныхоо хагасыг нь 1950-1954 онуудад тоглосон байдаг гэнэ..
Элвис Пресли /1935-1977/. Рок-н-роллийн хаан дугуй унах дуртай байжээ.
Жонни Депп /1963/. Өнөө цагийн хамгийн алдартай, хамгийн баян, бас царайлаг жүжигчдийн нэг Жонни дугуй унах дуртай аж. Алтан бөмбөрцгийн шагналт жүжигчин маань жүжиглэхээс гадна хөгжимчин гэнэ. Тэр 2012 онд 75 сая ам.долларын орлоготойгоор дэлхийн хамгийн өндөр өртөгтэй жүжигчнээр шалгарч Гиннесийн дээд амжилтын номд орж байжээ.
Брижит Бардо /1934/. Сэтгэл татам Брижит Бардогийн дугуй унаж буй фото зураг маш их байдаг. Учир нь тэр дугуйгаар аялах их дуртай гэнэ. Францын 50, 60-аад оны хамгийн алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч маань сүүлийн жилүүдэд амьтаны эрхийг хамгаалахын төлөө маш хүчтэй тэмцдэг гэдгийг мэдэх биз ээ.
Жаклин Кеннеди /1929-1994/. Жон Кеннедигийн эхнэр Америкийн тэргүүн хатагтай үе үе дугуй унах дуртай байжээ.
Шон Коннери /1930/. Цагтаа дэлхийн бүх эмэгтэйчүүдийн талынх нь мөрөөдөл байсан жүжигчин маань зураг авалтын талбайд дугуй унахж байгаа нь. Оскар, Алтан бөмбөрцөг зэрэг олон наадмын шагналтай Английн алдартай жүжигчин "сэр" хэргэм хүртсэн байдаг.
Битлз. Ливерпулийн дөрөв Бгамын арал дээр "Help" киноны зураг авалтын үеэр дугуйгаар зугаалж байгаа нь.
Жинжир Рожер /1911-1995/. Америкийн алдартай жүжигчин, дуучин, бүжигчин бүсгүй маань сайн гараа өргөн дугуй унаж байхыг бодоход дугуйчин бололтой. Америкийн 30, 40-өөд оны сайхан бүсгүй маань Оскарын шагналт жүжигчин 80 орчим кинонод тоглосон байна..
Хамфри Богарт /1899-1957/. Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг жүжигчдийн нэг.
Мик Жаггер /1943/. Сэр хэргэмт Английн хөгжмийн зохиолч, Ролинг стоунс" хамтлагийн ахлагч сайхан цагаан дугуйтай байжээ.
Пол Ньюман /1925-2008/. Энэ зураг нь 1969 оны киноны кадр.
Кларк Гейбл /1901-1960/. "Холлиюудын хаан" хэмээгддэг 30-40-өөд оны Холливуудын секс билэг тэмдэг болж байсан жүжигчин залуу маань шаггүй дугуйчин эр байжээ.
Морган Фрийман /1937/ . Өдгөө 80 нас дөхөж байгаа Америкийн хамгийн алдартай жүжигчин маань дугуй унах дуртай гэнэ.
Кейт Бланшетт /1969/. Америкийн алдартай жүжигчин бүсгүй мундаг дугуйчин гэнэ.
Альберт Эйнштейн /1879-1955/. Алдартай физикч эрдэмтэн чөлөөт цагаараа дугуй унан толгойгоо сэргээх дуртай байжээ. Тэр, "Амьдрал бол дугуй унахтай адил юм. Та тэнцвэртэй байхын тулд хөдөлж байх ёстой" хэмээж байжээ.
Адриано Челентано / 1938/. Италийн алдарт дуучин жүжигчин дугуй унах үнэхээр хоббитой.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...