“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин дуулна
- schedule 2015 оны 7 сарын 9
- chat_bubble 0
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна.
Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдэд,
ЮНДЭН - Э.Амартүвшин МУГЖ
НАНСАЛМАА- Ш.Наранчимэг СТА
ХОРОЛМАА - С.Мөнгөнцэцэг МУГЖ
БАЛГАН - Ж.Бямбажав
ХУДАЛДААЧИН - М.Болд МУГЖ
ДУУЧ - Б.Мөнхбаатар
ХУУРЧ - Ц.Мөнхболд УГЗ
АРД ӨВГӨН - Ч.Түмэндэмбэрэл СТА
ЗАМЫН ТОСУУЛ - Б.Гомбо-Очир, СТА Б.Алтанхуяг
БҮҮВЭЙЧ - Р.Доржхорол СТА
СОГТУУ НОЁН - Э.Бумхүү СТА
БАЛГАНЫ ДАГУУЛ - А.Сайнбаяр СТА, Э.Бумхүү СТА, Г.Шижирболд, Б.Алтанхуяг СТА, О.Хүрэлбаатар СТА, Ч.Энхтайван СТА, Б.Гомбо-Очир, Д.Эрдэнэ-Очир, Э.Анхбаяр СТА, М.Даваадорж, Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ
ХАТАД- Г.Энхцэцэг
ЛАМ- Н.Төмөрсүх
ЮНДЭНГИЙН ДАГУУЛ - М.Намнанбаатар, Б.Лхагвасүрэн тоглож,н айрал дуучид,балетын жүжигчид оролцон,симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Удирдаач - Ж.Бүрэнбэх УГЗ, тоглолтын найруулагч - А.Дашпэлжээ АЖ, хөтлөх найруулагч - Б.Цэрэндаваа ажиллаж байна.
Тайзны уран бүтээлийг задгай талбайд тоглох хүндтэй бөгөөд хэцүү үүргийг биелүүлэхээр УДБЭТ-ын хамт олон бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.
Зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үеэр тоглох тус тоглолтод оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэн бол Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай хүрэлцэх ирэхийг уриалж байгаа юм. Тоглолт 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...