ХААХ
ЗЭЭЛИЙН ШАЛГУУР ХАТУУРСНААР ДЭЭД ТАЛ НЬ 1.8 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА
АЛТАНХУЯГИЙН ҮЙЛСТӨГӨЛДӨРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЛОО
МАРГААШНААС ЭХЭЛЖ ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНӨӨС УРАГШ ҮАМ ХААНА
ШУУД: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“1 ТӨГРӨГ” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА
Бич-мич-сармагчин-хүн
- schedule 2015 оны 7 сарын 6
- chat_bubble 0
Сармагчин уу, бич үү эсвэл мич үү?
Мич /бич/ хүний өвөг дээдэс гэдэг. Бас сармагчин хүн хоёр нэг өвөгтэй /мич/ гэдэг. Манайхан сармагчин, бич, мич гэж олон янзаар хэлдэг ч нэг ойлголтоор хүлээн авдаг. Гэтэл энэ нь тусдаа ойлголтууд аж.
Бич буюу мич нь амьтдын аймгийн ерөнхий нэршил аж.
Мичний анхны өвөг дээдэс болох бүдүүлэг адгуус амьтан /Primates/ 65-85 сая жилийн өмнө үүссэн гэдэг. Харин сармагчин /монкей/, хүн дүрст бич хоёр /тэднийг Haplorhini буюу хуурай хамарт/ дээрх амьтнаас олон сая жилийн өмнө салсан байна. Сармагчин ба ерөнхийдөө сүүлтэй байдаг аж. Харин хүн дүрс бич сүүлгүй. Сармагчингууд /monkey/ хүнээс Hominoidae-аас өмнө буюу 30-аад сая жилийн өмнөөс салжээ.
Primates - Haplorhini /40 сая жил/ - Simiiformes /35 сая жил/ - Catarrhini /30 сая жил/ - Hominoidea /28 сая жил/ - Hominidae - Homininae - Hominini - humans /Homo/
Primates - Haplorhini - Simiiformes - Catarrhini - Сармагчиний төрлийхөн
Өнөөдөр дэлхий дээр 260 зүйлийн сармагчин амьдарч байгаа аж. Бабун зэрэг сармагчин газар дээр амьдрах нь бий. Ерөнхийдөө сармагчингууд модон дээр амьдардаг.
Сармагчингуудыг хуучин дэлхийн мич /Африк болон Ази/, шинэ дэлхийн мич /Төв болон Өмнөд Америкт/гэсэн хоёр хэсэгт хуваадаг байна.
Хамгийн жижигхэн сармагчин пигми мармосет 11.7 см биеийн урттай, 17.2 см урт сүүлтэй, 100 гр жинтэй байдаг бол мандрил сармагчин 1 метрийн урттай 36 кг жинтэй байдаг аж.
Мичний төлийн хамгийн том амьтан бол горилл. Гориллыг сармагчин /англиар monkey/ гэдэггүй. Горилл, шимпанез, орангутангийг хүн дүрст сармагчин буюу Hominidae гэдэг ба одоогоос 15-20 сая жилийн өмнө Hominoidae-гаас салбарлан бий болжээ. Дараагийн хүнтэй төстэй бич бол 12-18 сая жилийн өмнө салсан гиббон.
Hominidae /15-20 сая жилийн өмнө/ - Homininae /8 сая жил/ - Hominini /4-7 сая жил/- Homo /хүний эртний өвөг/ 2,5 сая жил
Hominidae - Homininae - Hominini - Chimpanzees /4-8 сая жил/
Hominidae - Homininae - Gorilini /4-8 сая жил/ - Gorillas/ -
Hominidae - Orangutans /12 сая жил/ -
Харин орчин үеийн хүн /Homo sapiens/ 200 мянган жилийн өмнө одоогийн төрхөө олсон байдаг.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...

Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...