Бэлэг эрхтэний талаархи хөгжилтэй баримтууд
- schedule 2015 оны 6 сарын 10
- chat_bubble 0
Өнөөдөр бид та бүхэнд урьд хожид хэн ч сонсож байгаагүй бэлэг эрхтэний талаархи баримтыг дурдъя.
Англи хэлэнд шодойг олон тоон дээр "penises” и "penes” гэж хоёр янзаар бичдэг.
Тамхи ихээр татах нь цусны эргэлтийг бууруулж, шодойн хэмжээг нэг см-ээр багасгадаг хэмээн дурдсан байна.
Зарим эрэгтэй хүүхдийн шодой эхийнхээ гэдсэнд байхдаа босдог.
Тэр ч бүү хэл нас барсан хүний шодой ч босох тохиолдол байдаг аж.
Бас нэг сонин баримт байна. Сэтгэл татам эрчүүдийн үрийн шингэн илүү чанарлаг байдаг гэнэ. Туршилтын дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн сэтгэл татам гэж үздэг эрчүүд илүү үр тогтоох чадвартай байсан талаар судалгаан дүн гарчээ.
Дэлхийн хамгийн том бэлэг эрхтэн 34.3 см хэмээн тэмдэглэжээ.
Статистикийн дүнгээс авч үзэхэд эрчүүдийн 30 хувь нь бэлэг эрхтэнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус, 30 хувь нь сэтгэл ханамж муутай гэсэн байна. Дэндүү жижиг хэмжээтэй бэлэг эрхтэнтэй эрчүүд цөөнгүй байдаг гэсэн байна.
Гутлын хэмжээ бэлэг эрхтэний хэмжээг илэрхийлж чадахгүй.
Хүнсний бүтээгдэхүүний амт үнэр үрийн шингэнд нөлөөлнө гэж үздэг хүмүүс байдаг гэнэ. Тэдэнд хандаж хэлэхэд сүү болон мах, чихэрлэг бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүний үрийн шингэн давсархаг байдаг гэж судлаачид үзжээ.
Нярай хүүхдийн хөвчийг тайрч авсан эдээр түлэгдсэн хохирогчдын арьсыг шилжүүлэхэд ашигладаг гэж бичсэн байна.
Хэт мэдрэг хүний чалх нас ахих тусам хурдан мууддаг гэнэ. Энэ нь ихэвчлэн 25 наснаас эхэлдэг гэж бичжээ.
Эр хүний бэлэг эрхтэн хөвчирсөн үедээ ердийнхөөсөө хоёр дахин томордог.
Эр хүн бүхий л амьдралынхаа туршид дунджаар 7200 удаа бэлгийн харьцаанд ордог.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2007 онд хийсэн судалгаагаар эрчүүдийн 30 хувь нь 15-аас дээш насандаа хөвчөө тасдуулжээ.
Францын хаан XVI Людовикын үед хөвчөө тайруулахыг мода хэмээн үздэг байжээ.
Үрийн шингэн нь илчлэг багатай хүнс юм. Нэг халбага үрийн шингэний илчлэг 5-25 байдаг гэнэ. Үүнд нимбэгийн хүчил, амин хүчил, фруктоз, фермент, ус зэрэг нь агуулагддаг аж.
Дундаж насны эрчүүдийн сэрэл өдөрт 11 удаа хөдөлдөг.
Төмсөг нэг нэгнийхээ жаахан дээр байрладаг. Учир нь гэмтэхгүйн тулд гэнэ.
Дундаж бэлгийн харьцаа 2 минут 50 секунт үргэлжлэдэг.
Дэлхий дээр өдөрт дундажаар 100 сая хүн бэлгийн харьцаанд ордог.
Дэлхий дээр хамгийн их бэлэг эрхтэн томруулах хагалгаа хийлгэсэн ард түмэн бол Германчууд. Олон улсын гоо сайхны хагалгаан нийгэмлэгийн гаргасан судалгаагаар ийм төрлийн нийт хагалгааны 18 хувь нь Германд хийгджээ. Дараа нь Венесуэл, Испани, Мексик зэрэг улс орж байна.
Эрэгтэй бэлэг эрхтэнийг хоёр төрөлд хувааж үздэг. Эхнийх нь, хэмжээгээр хэдий жижиг ч сэрэл хөдөлсөн үед хэд хэд дарааллан бэлгийн харьцаанд орж чаддаг. Харин хоёрдугаарх нь, хэмжээгээр хэдий том ч чадварын хувьд нэгдүгээрхийг гүйцэхгүй. Судалгаагаар нийт эрчүүдийн 79 хувь нь нэгдүгээр, 21 хувь нь хоёрдугаар ангилалд багтдаг аж.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...