Газар зүйн тест: Та Орос орныг хэр сайн мэдэх вэ?
- schedule 2015 оны 4 сарын 24
- chat_bubble 0
Таныг Орос орны газар зүйн талаар хэр сайн мэдэх вэ гэдгийг энгийн хэдэн асуултаар шалгаад үзье.
1. Москва далайн таван боомттой холбогддог бол аль нь вэ?
1. Балтийн, Хар тэнгисийн, Азовын, Каспийн, Карскийн
2. Баренцийн, Цагаан тэнгисийн, Японского, Хар тэнгисийн, Балтийн
3. Балтийн, Цагаан тэнгисийн, Каспийн, Азовын, Хар тэнгисийн
4. Печорскийн, Хар тэнгисийн, Азовын, Балтийн, Каспийн
8. Орос орны хамгийн зүүн захын цэг?
10. Оросын нутгаас ямар бар олж болох вэ?
11. Лена мөрөн ямар тэнгист цутгадаг вэ?
12. Евразийн хамгийн өндөр идэвхтэй галт уулыг нэрлэнэ үү?
Зөв хариулт:
1. Балтийн, Цагаан тэнгисийн, Каспийн, Азовын, Хар тэнгисийн.
2. Эльбрус. Гүржийн хилийн ойролцоо, Кабард-Балкарын БНУ-ын нутагт Кавказ нуруунд орших Эльбрус оргил далайн түвшнээс дээш 5,642 м өндөр.
3. 22 БНУ-тай. Адыгей, Алтай, Алан /Умард Осет/, Башгир, Буриад, Даг /Дагестан/, Ингуш, Кабард-Балкар, Карачай-Черкес, Карел, Коми, Мари /Мари Эл/, Мордов, Саха /Якут/, Татар, Тува, Удмурт, Халимаг, Хакас, Чечень, Чуваш, Хэрэм /Крым/.
4. Байгаль нуур. ОХУ-ын Эрхүү муж, Буриадын автономит улсын нутаг дамжин тогтсон 636 км урт, 79 км өргөн, дунджаар 744 м гүн /хамгийн их гүн нь 1,642 м/, 31,722 км.кв талбайтай, 23,615 км.куб эзэлхүүнтэй дэлхийн хамгийн гүн хамгийн том цэнгэг уст нуур.
5. 13 тэнгис. Азов, Агнуур, Балт, Баренц, Беринг, Зүүн Сибирийн, Лаптев, Кара, Чукот, Цагаан, Хар, Печор, Япон.
6. Казахстан. ОХУ-Казахстантай урт хилийн 6,846 км. ОХУ- БНХАУ-ын хилийн урт 4,195 км. ОХУ-Монголын хилийн урт 3,485 км байдаг.
7. 15 (2012 оны байдлаар). Москва, Санкт-Петербург, Новосибирск, Екатеринбург, Нижний-Новогород, Казан, Челябинск, Самар, Донын Ростов, Уфа, Красноярск, Перм, Воронеж, Волгаград.
8. Чукотын автономмт тойргийн Ратманов арал. Хойд өргөрөгийн 65°49′, баруун уртрагийн 169°0′ хэмд ОХУ-ын хамгийн зүүн захын цэг оршдог байна. ОХУ-ын газар нутаг зүүнээс баруун цэгт хүртлээ бараг 8,000 км, хойноос өмнө захын цэг хүртлээ 6,600 км урт байдаг.
9. Дербент. Завказын нуруу болон Каспийн тэнгисийн хооронд оршдог Даг БНУ /Дагестан - "Даг" гэдэг нь туркээр уул, "стан" гэдэг нь персээр улс, орон гэсэн утгатай/-ын Каспийн тэнгисийн эрэг дээр орших 120 гаруй мянган хүн амтай хот.
10. Амурын бар. Амурын буюу Сибирийн бар ОХУ-ын Приморийн хязгаар болон Хятадын зүүн хойд нутгийн Амур мөрний бүс нутагт ойролцоогоор 250 тоогоор амьдарч байна. Урт нь 3,5 м, жин нь 350 кг хүрдэг.
11. Лаптев тэнгис. Лена /монголоор Зүлхэ, Зүлгэ/ мөрөн Байгаль нуурын хойдох бүс нутгаас эх авч Якутын нутгаар 4,472 км зам туулж Хойд мөсөн далайн Лаптев тэнгист цутгадаг. Оросын хамгийн том, хамгийн урт мөрөн.
12. Ключевская Сопка.Камчаткийн хойгт байдаг 4,750 м өндөр идэвхтэй галт уул. Оргил цэг нь Берингийн тэнгисээс ойролцоогоор 100 км зайтай. байдаг бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 01 сарын 02-нд оргилсон.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...