Техас, техасчуудын тухай сонирхолтой баримтууд
- schedule 2015 оны 3 сарын 26
- chat_bubble 0
Хэрвээ Техас Европ тивд байсан бол Оросыг тооцохгүйгээр хамгийн том газар нутагтай улс байх байсан.
Газар нутгийнхаа /696.2 мянган км.кв/ хэмжээгээр АНУ-даа Аляскагийн дараа орно.
Техасын хүн ам ойролцоогоор 27,7 сая. Энэ нь Швед, Дани, Австрийн хүн амыг нийлүүлснээс их. Нэг чухал зүйл бол Техасын хүн ам хурдтай өсч байгаа. 1900 онд 3 сая, 1990 онд 17 сая хүнтэй байсан гээд бод.
Техас бусад мужуудаас хамгийн олон нисэх буудалтай. Үүгээр зогсохгүй Амарилло ОУ-ын нисэх буудал нисэх зурвасын уртаараа дэлхийн хамгийн урт гурван буудлын нэг.
Техасын нийслэл хот нь 885 мянган хүнтэй Остин /Austin/. Харин хамгийн том хот Хьюстон бөгөөд 2.2 сая хүн оршин суудаг ба АНУ-даа дөрөвт ордог.
Техас муж гадагшаагаа Мексик болон Карибын тэнгистэй хиллэдэг. Мэдээж АНУ-ын бусад мужуудтайгаа хиллэнэ.
Техасыг эхлээд Франц, дараа нь Испани эзэмшиж байгаад 1821 оноос Мексикийн хяналтад оржээ. Харин 1836 онд өөрсдийн эрх чөлөөгөө олж 9 жилийн турш тусгаар улс байгуулсан.
Удалгүй 1845 онд АНУ-ын 28 дахь муж болон нэгджээ. Гэхдээ бусад мужуудаас илүү онцгой эрхийг авсан байна. Бараг адил тэгш эрхтэй холбооны улсын статус авчээ. Жишээ нь АНУ-ын төрийн далбааг мандуулах үед заавал өөрийн мужийн төрийн далбааг цуг мандуулж байх гэх мэт.
Хүн амын 66 хувь англиар, 30 хувь испаниар, үлдсэн хувь нь азийн /вьетнам, хятад голдуу/ болон бусад хэлээр ярьдаг.
Хүн амын 70 хувь цагаан, 12 хувь хар, 3.8 хувь азичууд буюу гар арьстнууд, үлдсэн хувь нь бусад арьснууд буюу холимог арьстнууд байдаг гэнэ. Уугуул индианчууд ердөө 100 гаруй мянгахан байдаг гэнэ.
Техас АНУ-ын хүчирхэг эдийн засагтай мужуудын нэг. ДНБ 1,2 их наяд ам.доллар. Энэ нь Мексик болоод Өмнөд Солонгосын нийлүүлсэнтэй тэнцүү. Эсвэл Энэтхэг, Канадтай адил гэсэн үг. Хэрвээ тусгаар улс байсан бол дэлхийн хүчирхэг эдийн засагтай 11-12 дахь улс байх байжээ.
Техас АНУ-ын хамгийн том экспортлогч муж: Байгалийн хий, газрын тосны хамгийн том экспортлогч. АНУ-ын газрын тосны нөөц баялгийн 30 хувь Техаст байдаг. Байгалийн хий болон бусад ашигт малтмалын ихэнх нөөц Техаст байдаг байна. Жишээ нь: Дэлхийн бүр олборлосон гелийн 90 хувь Техаст ногддог.
Гэсэн хэдий ч Техас АНУ дотроо ядуу муж. Нэг хүнд ногдох орлого бага байдаг байна. АНУ-даа 29-р байрт ордог. Хэрвээ Вашинтон байгаагүй бол бид их баян, мөнгөтэй байна гэдэг Техасчууд итгэдэг.
Техасчууд маш их зэвсэглэсэн муж. Ард иргэдийн гарт их хэмжээний зэвсэг хадгалагддаг гэнэ. Пулемёт гэхэд ойролцоогоор 30 мянга байдаг гэнэ. Автомат биш пулемёт гэдгийг ойлгож байгаа биз дээ. Одоогоор Техаст гар бууг чөлөөтэй авах, эзэмших эрхтэй байдаг бол тэд нэмээд винтов, дорбинкийг чөлөөтэй болгохыг хүсч байгаа аж.
Техас 19-р зуунд өмнөд умардын хоорондох болсон иргэний дайнд өмнөдийн талд байлдсан. Өөрөөр хэлбэл, Вашингтоны эсрэг гэсэн үг. Дайнаас өмнө буюу 1861 онд Техасийн ихэнх иргэд АНУ-аас тусдаа байхын төлөө саналаа өгч байсан тухай баримт бичиг байдаг.
Техас бол мал аж ахуйн хамгийн өндөр хөгжилтэй. Бүх төрлийн шаардлагатай хүнс тэжээлээр өөрсдийгөө бүрэн хангах боломжтой.
Ерөнхийлөгч асан Ж.Бушийг Техасын Коннектикутад төрсөн гэдэг. Харин Техасчууд үүнд итгэдэггүй. Яагаад гэхээр түүний бодлого нь Техасчуудын талд огт байгаагүй гэнэ. Ер тэд Вашингтоныг Техасчуудын үзэл бодол, эрх ашгийг хаан боогдуулдаг гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл, Техсчууд салан тусгаарлах үзэл ихтэй.
Техаст Ерөнхийлөгчийн сонгуулиар хэзээ ч Ардчилсан намынхан ялж байгаагүй.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...