Холливудад эрэлт ихтэй ”Топ 10”-н ази бүсгүйчүүд
- schedule 2017 оны 4 сарын 13
- chat_bubble 2
Азийн бүсгүйчүүд барууны хийгээд холливудын кино ертөнцөд нэрд гарах нь ховор. Тийм хэдий ч Холливудад эрэлттэй үзэсгэлэнт Ази бүсгүйчүүд олон байдаг. Тэдгээр олон жүжигчдээс заримыг товч танилцуулъя.
Люси Лью /Lucy Liu/
Люси Лью 1968 онд Нью-Йоркт төрсөн америкийн хятад үндэстэн. Тэрээр тал бүрийн авъяастай уран бүтээлч. /жүжигчин, дуу оруулагч, продюсер, загвар өмсөгч, киноны продюсер, зураач гэх мэт/
Люси анх 1990-ээд оны эхэн үеэс кинонд тоглосноор /ихэнхдээ туслах дүр/ холливудын Азийн эрэлттэй жүжигчин болсон байна. Харин 2000 онд "Чарльзийн сахиусан тэнгэрүүд", 2003 онд дур булаам алуурчны тухай гардаг "Биллийг устга" киноны гол дүрд чадварлаг тоглосноор дэлхийд алдартай олны танил жүжигчин болсон. Өнөөдөр Люси холливудын хамгийн алдартай, өндөр үнэтэй жүжигчдийн нэг. Тэр одоогоор нийт 54 уран сайхны кино, 36 телевизийн кинонд тоглоод байна. Мөн тав, зургаан видео тоглоомонд дуу оруулсан аж.
Жан Жиү /Zhang Ziyi/
Жан Жиүг Хятад, Тайвань, Хонгконг төдийгүй Азийн зүүн бүсийн алдартай жүжигчин. Монголд түүнийг сайн мэднэ. Дэлхий даяар Хонг Конг, Хятадын тулаант кинонд дурлагчид түүнийг сайн мэднэ. Харин "Гейшагийн дурсамж" кинонд гайхалтай тоглосноор дэлхий дахинд алдаршиж алдар хүндийн эзэн болсон. Тэрээр энэ киноны пробонд япон, хятадын олон сайхан үзэсгэлэнт авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай баталж чадсан.
Жанг бол 1979 онд Бээжинд төрсөн Хятад бүсгүй. Тэрээр 17 настайгаасаа кинонд тоглож 1999 онд анхны гол дүрээ бүтээсэн байдаг. Бүжгийн спортоор хичээллэж 15-тай үндэсний өсвөрийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж Хонг Конгт телевизийн шоу нэвтрүүлэгт орж улмаар Драмын урлагийн академид суралцах болжээ.
Түүний тоглосон кинонууд түүнд амжилтуудыг авчирсан бөгөөд Хятад, Хонг Конг төдийгүй Япон, Солонгос, Холливуудэд эрэлттэй жүжигчин болоход нөлөөлсөн юм. Одоогоор 30 гаруй кинонд тоглоод байгаа ба бараг бүгд гол дүр юм. 2002 онд анх Холливудын кинонд тоглосон.
Авъяаслаг, үзэсгэлэнт жүжигчин, загвар өмсөгч бүсгүй маань гадаад дотоодын киноны наадмуудаас 20 гаруй шагналын эзэн болоод байгаа.
Мишель Йео /Michelle Yeoh/
"Малайзын мисс" нэгэн удаа "Жеймс Бонд"-ын найз бүсгүй болж тоглосноор дэлхий дахинд танил жүжигчин болсон. Энэ бол 1997 он.
Өдгөө 52 настай Мишель 1962 онд Малайзад төрсөн бөгөөд 1980-ээд оны сүүл үеэс эхлэн Малайзад биш Хонг Конгийн кинонуудад тоглох болжээ. Учир нь 1983 онд Малайз болон Далайн орнуудын мисийн тэмцээний ялагч болжээ. Улмаар 1983 онд Дэлхийн миссд оролцож байжээ. Тэгээд Хонг Конгийг кино найруулагчид, Жеки Чаны анхаарлыг татснаар Хонг Конгийн кино урлагт хөл тавьж 1984 онд анхны кинондоо тоглосон байна.
Харин "Жеймс Бонд" цувралын "Маргааш үхэхгүй" кинонд Бондын найз бүсгүйг царайлаг Ази бүсгүй байлгахаар шийдснээр Хонконгийн алдарт жүжигчин мисс, Мишел Йеог сонгож тоглуулсан аж. Тэр Хонг Конгийн голдуу 40 гаруй кинонд тоглоод байгаа.
Бай Лин
Бай Лин Хятадын Сичуньд 1966 онд төрсөн. 1981 оноос кинонд тоглож байгаа.
Хэрвээ та "Такси" болон "Адреналин-2" кионог үзсэн бол энэ сайхан эмэгтэйг анхаарахгүй байхын аргагүй. Тийм дээ ч кинонд тоглосных нь дараа эрчүүдэд зориулсан сэтгүүлд түүний зургууд гарч шүтэн бишрэгчдийн тоо нь хэдэн зуу дахин өссөн гэдэг.
Бай Хятаддаа 1984 оноос эхлэн 10 гаруй кинонд тоглосон бөгөөд 1991 оноос Нью-Йоркод киноны сургуульд ирж суралцсан байна. Тэгээд тэндээ үлдэж улмаар1999 онд АНУ-ын иргэншилтэй болсон. Бай 1992 оноос Америк кинонуудад тоглож эхэлжээ. Тэр нийт 80 гаруй кинонд тоглоод байгаа.
Гон Ли /Gong Li/
Гон Ли "Гейшаагийн дурсамж" кинонд Жан Жиүтэй хамт тоглодог. Тэрээр "Hannibal: The Beginning" киононд толосноор өөрийнхөө чадварыг сайнаар харуулсан.
Үзэсгэлэнт бүсгүй Гон Ли 1965 онд Хятадад төрсөн өдгөө 49 настай. Тэр 1987 оноос кино урлагт хөл тавьжээ. Гон Ли найруулагч Жан Юү Мотой хамтран Хятадын киног анх Европ, Америкт таниулсан хүндтэй хүн. Гон Хятадын хамгийн өндөр үнэтэй алдартай жүжигчдийн нэг бөгөөд 30 гаруй киноны гол дүрд /зөвхөн гол дүрд тоглодог/ тогложээ. Тэрээр Хятад, Хонг Конгоос гадна, Япон, Холивудад эрэлттэй, алдартай жүжигчин. Гон Ли Берлин, Канн, Оскар зэрэг дэлхий Европын нэр хүндтэй олон кино наадмуудад шилдэг дүрийн жүжигчинд нэр дэвшин өрсөлдөж байсан. Гадаад дотоодын кино наадмуудад ялагч болж 10 гаруй шагнал авч байжээ.
Кэти Люн /Katie Leung/
Кэти Люн алдарт Харри Поттер кинонд шидтэний сургуулийн сурагч Чо Чан /Cho Chang/ хэмээх хөөрхөн охины дүрд амжилттай тоглосон. Одоо ч хөөрхөн охины цаашдын жүжигчний замнал амжилттай өрнөж байгаа. Өнөөгийн байдлаар олон кинонд тоглоогүй ч /нийт 7 кинонод тоглосон/ түүний охин төрх, ер бусын авьяас чадвар нь найруулагчдын анхааралд байдаг.
Кэти Люн өдгөө 27 настай ба Их Британийн харьяат бөгөөд Лондонд урлагийн сургуулийг урлаг дизайн, уран зураг фото зургийн чиглэлээр сурсан. Түүний эцэг эх Хонг Конгоос цагаачилж ирсэн.
Жами Чун /Jamie Chung/
Америкийн жүжигчин телевизийн реалити шоуны од Жами Чун энэ жил 31 нас хүрсэн. Тэр Америкийн хоёр дахь үеийн Солонгос гаралтай. Өөрөөр хэлбэл түүний аав, ээж Америкт төрсөн. Жами 2004 оноос телевизийн киноы урлагт хөл тавьж 14, 2007 оноос дэлгэцийн 20, мөн видео тоглоомын 2 кинонд тоглоод байгаа эрэлт ихтэй жүжигчин.
Шарлин Чой /Charlene Choi/
Канадад төрсөн Хонг Конгийн үзэсгэлэнт бүсгүйг домогт Чаки Чантай хослон тоглож байхыг бид олон удаа харсан. Холливудын олон алдартай найруулагчид түүний зөөлөн гараас атгахыг хүсч /кинонд тоглуулах/ урьдаг. Гэвч тэр тэднийг баярлуулаагүй байна.
Шарлин бол Хонг Конгийн төдийгүй кантон хэлтнүүдийн хамгийн алдартай жүжигчин хүн юм. Түүнээс гадна тэрээр нэртэй дуучин. Тэр дөнгөж 32 настай гэхэд дууны 8 цомог гаргаж, 70 орчим дэлгэцийн болон телевизийн кинонд тоглоод байна. Түүний ихэнх нь гол дүр гэнэ.
Гиллиан Чун /Gillian Chung/
Олон үзэгчид "Гун-фу хөлбөмбөг, "А төсөл" кинонд тоглосон дотоод сэтгэлийн торгон мэдрэмжтэй Азийн үзэсгэлэнт бүсгүйг Гиллан Чун хэмээн мэдэх байх. Тэр 1981 онд Хонг Конгт төрсөн. Одоо 34 настай дуучин жүжигчин. Тэр Twins хамтлагт дээр дурдсан Шарлин Чойтой хамт дуулж байсан. Тэр дуулж жүжиглэхээс гадна дууны шүлэг, ая зохиож, хөгжмийн найруулга хийдэг. Хятадын төдийгүй Холивудынхны анхаароыг байнга татдаг алдартай дуучин, жүжигчин маань 50 гаруй кинонд тоглоод байгаа гэнэ.
Фан Бин Бин /Fan Bing Bing/
Фан 1981 онд төрсөн. бөгөөд Хятадын хамгийн алдартай модель, дуучин, жүжигчин, продюсер хүн. Фан Бин Бин 15 настайдаа телевизийн кинонд тоглон олны танил болжээ. 2009 онд "Шинжикуд болсон явдал", "Улаан буудай" зэрэг киногоор нь дэлхий дахин түүнийг мэддэг болсон. Бас мартагдашгүй гайхалтай сайхан төрхтэй тэрээр 2010 оноос эхлэн фотомодель, загвар өмсөгчөөр маш амжилттай ажиллах болсон. Хөгжмийн ертөнцөд 2000 онд хөл тавьж 13 дуу гаргаад байгаа.
Тэр 1996 оноос эхлэн телевизийн 40 гаруй, 2001 оноос эхлэн дэлгэцийн кинонд толгож эхлээд өдгөө 40-өөд кинонд тоглоод байгаа ба 2015-2016 онд гэхэд 5 кинонод тоглох урилга авчээ.
Тэр Форбес сэтгүүлээс шалгаруулдаг Хятадын хамгийн алдартай 100 хүмүүсийн /Forbes China Celebrity 100/ жагсаалтад 2006 оноос хойш тасралтгүй орж байгаа бөгөөд 2013, 2014 онуудад эхний 10-т орж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...