Дэлхийн хамгийн үнэтэй уран зургийн жагсаалтыг шинэчиллээ
- schedule 2015 оны 2 сарын 12
- chat_bubble 1
Дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургийн жагсаалтыг саяхан шинэчлэжээ.
2015 оны 1-р сард Францын алдарт зураач Пол Гогений /Paul Gauguin/ "Nafea Faa Ipiopo" буюу "Чи хэзээ гэрлэх вэ?" хэмээх зураг 300 сая ам.доллараар зарагджээ. Түүний зурсан энэ зургийг Катар хааны гэр бүлийнхэн авчээ. Катарын хааны гэр бүл урлагийн музейдээ дэлхийн нэртэй уран зураачдын алдартай зургуудийг үнэ цохин худалдах авсаар байгаа. Үүний өмнө 2011 онд 259 сая ам.доллараар Пол Гогений "Хөзөр тоглогчид" хэмээх зургийг худалдан авч дээд амжилтыг тогтоож байжээ.
Ингээд дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан 15 уран зургийг тухайн үед худалдан авсан ханшаар танилцуулъя.
15. PABLO PICASSO - "Dora Maar au chat" 1941 он. 2006 онд - 95.2 сая ам.доллар.
2006 оны тавдугаар сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлагын худалдаагаар нэр нь үл мэдэгдэх эрхэм худалдан авчээ.
1946 он хүртэл Дора Маар (1907-1997) нь Пабло Пикассогийн уулзаж учирдаг хүүхнүүдийн нэг байсан. Испанийн зураач, барималч, ваарчин, тайзны дизайнер алдарт Пабло Пикассо (1907-1997) түүнийг 1941 онд зурсан байна. Энэхүү 130-97 см хэмжээтэй зургийн бас нэг хувилбар нь байдаг боловч Пикассогийн охин нь энэ зураг мөн болохыг баталжээ.
2006 оны 05-р сарын 3-нд 95.2 сая ам.доллараар зарагдсан 128.3х95.3 см-ийн хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 111.9 сая ам.доллар гэж тооцжээ.
14. ANDY WARHOL - "Eight Elvises" 1963 он. 2008 онд - 100 сая ам.доллар.
2008 онд хувийн худалдаагаар нэр нь үл мэдэх эрхэм худалдан авчээ.
Америкийн орчин үеийн поп урсгалын зураач, зурагчин Энди Вархолын (1928-1987) гайхамшигт бүтээлийн нэг 12 фут буюу 365см урттай хэмжээтэй “Найман Элвис” гэх зураг нь Румыны цуглуулагч Аннибале Верлингерид /Annibale Berlingieri/ 40 гаруй жил хадгалагджээ. Энэ зураг нь нэр үл мэдэгдэх хүнд зарагдснаар өмнөх Вархолын зурсан "Ногоон машины осол /Green Car Crash (Green Burning Car I/)" хэмээх 2007 оны Кристигийн дуудлага худалдаагаар 71,7 сая ам.доллараар зарагдсан рекорд амжилтыг нь эвджээ.
Элвис Преслигийн кобой төрхийг 8 давхардуулан зурсан зураг 2008 оны 08-р сард 100 сая ам.доллараар зарагдсан. 200х370 см-ийн хэмжээтэй зотон дээр шелкографик аргаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 109.9 сая ам.доллар гэж тооцжээ.
13. PABLO PICASSO - "Garзon a la pipe" 1904 он. 2004 онд - 104.1 сая ам.доллар.
2004 оны 5-р сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлага худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх эрхэм.
Гаансаар тамхи татаж байгаа энэ залуу хүү дэлхийн урлагын дуудлага худалдаанд шинэ үеийг авчирсан. Учир нь тэртээх 1990 онд Винсент Ван Гогын нэгэн зураг 100 сая ам.долларын үнэ хүрснээс хойш тийм өндөр үнэ хүрсэн худалдаа явагдаагүй байна. Харин үүнээс хойш уран зургийн үнэ өссөөр байгаа гэнэ. Энэ рекорд амжилтыг эвдсэн зургийн худалдан авагчийг нууцалж байгаа боловч Италийн гоймонгийн магнат Гуидо Бариллаг гэж үзэж байгаа гэнэ.
2004 оны 05-р сарын 4-нд 104.2 сая ам.доллараар зарагдсан 162х130 см-ийн хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 131.1 сая ам.доллар гэж тооцжээ.
12. ANDY WARHOL - "Silver Car Crash" 1963 он. 2013 онд - 105.4 сая ам.доллар.
2013 онд Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлага худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх эрхэм.
"Silver Car Crash" буюу бас "Давхар гамшиг" гэж нэрлэдэг зургаа Энди Вархол 1963 онд зуржээ. Энэ зураг 26 жилийн хугацаанд ганц л удаа олон нийтэд дэлгэгдэн үзүүлж байжээ. Зургийг Европын цуглуулагч 20 жил хадгалж байгаад 2013 онд дуулага худалдаанд оруулсан байна. Ингэснээр 105.4 сая ам.доллараар зарагдан Энди Вархолын 2007 онд 71.7 сая, 2008 онд 100 сая ам.доллараар зарагдсан уран зургуудын амжилтыг нь эвджээ.
Энди Вархол кино зургийн хальс кадр мэт аргаар зурдаг зураач.
2013 оны 11-р сарын 13-нд 105.4 сая ам.доллараар зарагдсан 8 х 13 футын /244 х 396 см/ хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 107.7 сая ам.доллар гэж тооцжээ.
11. BARNETT NEWMAN - "Anna's Light" 1968 он. 2013 онд - 105.7 сая ам.доллар.
2013 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Японы DIC корпораци. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх эрхэм.
Барнет Ньюманы /1905-1970/ абстракт экспрессионизмийн төлөөлөгч зураач. Тэр "будган талбай" өвөрмөц стилээр зургаа зурдаг. Өөрөөр хэлбэл бүх зургууд нь элдэв зураг дүрслэл байхгүй элдэв өнгийн будагтай самбарууд мэт л байдаг. Ийм зургуудын нэг л "Аннагийн гэрэл" их үнэ хүрэн зарагджээ. Энэ худалдаа нь бүрэн баталгаагүй гэнэ.
Бас түүний хар ба цэнхэр судалтай зураг нь 1985 онд 1.6 сая, Onement VI гэдэг зураг нь 2013 онд 43.8 сая, Black Fire 1 зураг нь 2014 онд 84.2 сая ам.доллараар зарагдаж байжээ.
2013 оны 10-р сарын 4-нд 105.7 сая ам.доллараар зарагдсан 276 х 611 см-ийн хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 107.7 сая ам.доллар гэж тооцжээ.
10. PABLO PICASSO - "Nude, Green Leaves and Bust" 1932 он. 2010 онд - 106.5 сая ам.доллар.
2010 оны 5-р сард Нью Йоркийн “Christie”-ийн дуудлагын худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэгч.
Пикассогийн 1932 онд зурсан тачаангүй байдал болон өнгө будгийн хосгүй бүтээл нь дуудлагын худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан байна.Энэ зураг урьд нь хатагтай Сидней Ф.Бродигийн /Урлагын бүтээл цуглуулагч, Лос Анжелесийн урлагын музейн үндэслэгч, хандивлагч Францис Лаксер Бродигийн эхнэр/, цуглуулгад байсан гэнэ. 1961 он хүртэл хэзээ ч нийдэд үзүүлж байгаагүй юм байна.
2010 оны 05-р сарын 4-нд 106.5 сая ам.доллараар зарагдсан 162х130 см-ий хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 116.2 сая ам.доллар гэж тооцжээ.
9. JASPER JOHNS - "The Scream" 1954 он. 2010 онд - 110 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Жан Кристофе Кастил /Jean-Christophe Castelli/. Худалдан авагч: Стивен Кохен /Steven Cohen/
Америкийн зураач Жаспер Жоны 1954-55 онуудад "Flag" зурсан. Энэ уран зураг нь АНУ-ын төрийн далбааг энкаустик аргаар зурсан зураг. Тухайн үед 48 одтой байсан Америкийн далбаан уран зураг 1983 онд Сотбигийн дудлага худалдаагаар 36 сая ам.доллараар зарагдаж байжээ. Харин 2010 онд Кристигийн үнэлгээгээр 110 сая амдоллараар цуглуулагч Стивен Кохен худалдан авчээ.
2010 оны 03-р сард 110 сая ам.доллараар зарагдсан 107.3х153.8 см-ий хэмжээтэй фанер дээр гурван удаа маажиндаж дээр хэвлэлийн аргаар болон тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 120.3 сая ам.доллар гэж тооцжээ.
8. EDVARD MUNCH - "The Scream" 1895 он. 2012 онд - 119.9 сая ам.доллар.
2012 оны 5-р сард Нью Йоркийн “Sotheby”-ийн дуудлагын худалдаагаар. Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэх.
Дуудлагын худалдааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан бүтээл. Норвегийн зураач, 19-р зууны симболизм, 20-р зууны Германы экспрессонизмын төлөөлөгч Эдуард Мунчийн (1863-1944) энэ гайхамшигт бүтээл дөрвөн хувилбартай байдаг байна. Хоёр нь (1893) Ослогийн үндэсний галлерейд, нэг нь (1910) Мунчийн музейд хадгалагддаг. Энэ гурван хувилбар нь гадагшаа огт гарч байгаагүй гэнэ. Харин дөрөв дэх хувилбар нь “Сотби”-ийн худалдаагаар 119,9 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ “Хашгираан” нь түүний 1895 онд өөрийн зурсан жинхэнэ эх зураг нь гэнэ.
2012 оны 05-р сарын 02-нд 119,9 сая ам.доллараар зарагдсан 91х73,5 см-ий хэмжээтэй картон цаасан дээр харандаа, темпера,пастель, тосон будгаар зурсан уг зураг өнөөгийн үнэ цэнээр 124.2 сая ам.доллар гэж тооцжээ.
7. GUSTAV KLIMT - "Adele Bloch-bauer I" 1907 он. 2006 онд - 135 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдан авагч: Роналд Лаудер /Ronald Lauder/.
Австрийн симболимт зураач Густав Климтын (1862-1918) зурсан "Adele Bloch-bauer I" хэмээх гайхамшигт бүтээлийг гоо сайхны үйлдвэрлэлийн магнат Роналд Лаудер өөрийн болгохын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан байна. Худалдан авсан үнээ нууцлахыг хүссэн боловч энэ нь олон нийтэд хүрч шуугийн тарьж байжээ. Энэ гайхамшигт бүтээл нь Фердинанд Блоч-Байерын өмч байсан боловч дэлхийн 2-р дайны үед нацистууд булаан авсан байна. Дайны дараагаар 1948 онд Австрийн үндэсний галлерейд ирж, саяхан Фердинанд Блоч-Байерын өв залгамжлагчид буцан иржээ.
2006 оны 06-р сарын 18-нд 135 сая ам.доллараар зарагдсан 138х138 см-ий хэмжээтэй зотон дээр алт, мөнгө, тосон будгаар зурсан уг зургийг өнөөгийн үнэ цэнээр 158.4 сая ам.доллар гэж тооцжээ.
6. WILLEM DE KOONING - "Woman III" 1952 он. 2006 онд - 137.5 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Давид Геффан /David Geffen/. Худалдан авагч: Стивен Кохен /Steven Cohen/
Нидерландад төрсөн Америкийн абстракт экспрессонист зураач Уиллиам де Куунинг (1904-1997)-ийн өөрт нь хадгалагдаж байсан энэхүү “Эмэгтэй” хэмээх бүтээлийг Т.Хесс “Хар Дарь эх” хэмээн тодорхойлсон байна. Мөн www.theartwolf.com сайтаас түүнийг дэлхийн тавин агуу бүтээлийн нэг хэмээн үнэлсэн байдаг. Уиллиам де Куунинг нь “Women” хэмээх бүтээлээ I (1950–52), II- VI (1952–53) зургаан цувралаар туурвисан байдаг байна. Эдгээр бүтээлүүд нь Америкийн урлагийн музейнүүдэд хадгалагддаг гэнэ.
173х123 см-ий хэмжээтэй зотон дээр тосон будгаар зурсан уг зургийг худалдсан авсан 2006 оны 11-р сарын 18-ний 137.5 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр 162.4 сая ам.доллар гэж тооцжээ.
5. JACKSON POLLOCK - "Number 5" 1948 он. 2006 онд - 140 сая ам.доллар.
2006 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Давид Геффан /David Geffen/ Худалдан авагч: Нэр нь үл мэдэгдэгч (цуу яриагаар Мехсикийн бизнесмэн Давид Мартинез / David Martinez/)
Америкийн абстракт экспрессонист зураач Пол Жексон Поллок (1952–53)-ийн 1948 онд бүтээсэн гоо сайхны “дусал” мэт /будгаа урсгаж дусааж, гоожуулж зурдаг/ энэ бүтээл нь контемпорари урлагийн хамгийн үнэтэй зарагдсан зураг юм байна. (Энэ үнэ нь жинхэнэ үнэ гэдэг нь маргаантай, түүнийг яг таг нотолсон баримт алга байдаг байна). Контемпорари урлагийн нэр хүндийг өсгөх, болон сонирхогчдын анхаарлыг татах арга гэж бас үздэг гэнэ. Үүний үр дүнд энэ урлагыг сонирхогчид өссөн байдаг гэнэ.
2006 оэы 11-р сарын 2-нд уг зургийн худалдсан 140 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр 165.4 сая ам доллар болно гэжээ.
4. Francis Bacon: "Three Studies of Lucian Freud", 1969 он. 2013 онд - 142.4 сая ам.доллар.
2013 оны 11-р сарын 12-нд; Нью-Йоркийн Кристигийн дуудлага худалдаагаар. Худалдагч Италийн уран зураг цуглуулагч: Худалдан авагч: Стив Винн экс эхнэр Элайн Вин /Elaine Wynn/
Ирландын алдартай зураач Францис Бакон /1909-1992/ график, абстракт чиглэлээр зурдаг байжээ. Тэр 1920 оноос эхлэн зурсан ч ихэнхдээ байрны тодоод засал, тавилгын дизайнерээр ажиллаж байжээ. Харин 1950-иад оноос уран зурагтай илүү анхаарал хандуулах болжээ.
Тэр зураач Лукиан Фрейдийн дүрсэлсэн гурвалсан зургаа зотон дээр тосон будгаар 1969 онд зурсан байна. Энэ зураг 2013 оны 11-р сард 142.4 сая ам.доллараар зарагдсан ажээ. Өнөөдрийн үнэ цэнээр 145 сая ам.доллар.
Бакон Фрейд хоёр анд нөхөр хийгээд уран зургийн өрсөлдөгчид байжээ. 1945 оноос нөхөрлөсөн хоёр 1951 оноос хойш бие биенээ хэд хэдэн удаа зурсан байдаг гэнэ. Тэр зургуудын нэг нь 1966 оноос эхлэн зурсан "Three Studies of Lucian Freud" хэмээх зураг болой. Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан зураг. Гэхдээ 1990 онд тухайн үед 82,5 сая амдоллараар зарагдсан "Доктор Гачетийн хөрөг" зураг өнөөгийн үнэ цэнээр 152 сая ам.доллар болдог.
3. PABLO PICASSO - "Le Reve" 1932 он. 2013 онд - 155 сая ам.доллар.
2013 оны 3-р сарын 26-нд; Хувийн худалдаагаар. Худалдагч Стив Винн /Steve Wynn/: Худалдан авагч: Стивен Кохен /Steven Cohen/
Пикассо "Зүүд" хэмээх 130х97 см хэмжээтэй зургаа 1932 оны 1-р сарын 24-нд зурсан. Зүүдэнд автсан энэ бүсгүй бол 50 настай байсан алдартай зураачийн учирч явсан 22 настай Мари-Трезе Уолтор /Marie-Thérèse Walter гэнэ.
Зургийг Лас Вегасын олон казинотой Америкийн бизнесмэн Винн /Wynn/-ээс Мөн Америкийн бизнесмэн ураг зураг цуглуулагч Стивен Кохен 155 сая ам.доллараар худалдан авчээ. Өнөөдрийн үнэ цэнээр 158.5 сая ам.доллар гэж тоцоолжээ.
Казиногийн магнат Винн уг зургийг 2001 онд 60 сая ам.доллараар худалдан авсан байжээ. Үүний өмнө 1997 онд дуудлага худалдаагаар 48.4 сая ам.доллараар зарагдаж байсан байна.
2. PAUL CЙZANNE - "The Card Players", 1892 он. 2011 онд - 259 сая ам.доллар.
2011 онд хувийн худалдаагаар. Худалдагч: Жорж Эмбирикос /George Embiricos/. Худалдан авагч: Катарын хааны гэр бүл.
Францын пост-импрессонист чиглэлийн хамгийн алдартай зураач (1839-1906) Пол Сезанны өөрт нь хадгалагдаж байсан сүүлийн бүтээлүүдийн нэг. 19-р зууны импрессонист, 20-р зууны шинэ урсгал кубизмын төлөөлөгч Пол Сезанны 200 гаруй зураг байдаг бөгөөд энэхүү “Хөзөр тоглогчид” хэмээх цуврал таван зурагт тоглогчдын сэтгэл зүйг, нүүрний илэрхийллийг үлгэрийн гэмээр гайхалтай гаргаж өгсөн гэдэг гэнэ. 1892 онд бүтээсэн “Хөзөр тоглогчид” цувралын сүүлийн 97*130 см-ийн хэмжээтэй энэ хувилбарын Катарын хааны гэр бүл 2011 онд 259 сая ам доллараар худалдан авч уран зургийн дээд ханшийг тогтоож байжээ. Энэ нь өнөөгийн хашаар 274 сая ам.доллар болж байгаа юм байна.
1. PAUL GAUGUIN - "Nafea Faa Ipoipo", 1892 он. 2015 онд - 300 сая ам.доллар.
2015 оны 1-р сард хувийн худалдаагаар. Худалдагч: Рудольф /Rudolf Staechelin/. Худалдан авагч: Катарын хааны гэр бүл.
Францын пост-импрессонист чиглэлийн алдартай зураачдын нэг Пол Гоген (1848-1901) нас барсны дараагаас алдаршсан байдаг. Түүний уран бүтээл нь орчин үеийн алдартай авангард зураачид Пабло Икассо, Хенри Матиссе нарт нөлөөлсөн гэдэг.
Дээрх алдартай зургийг агас зууны турш Швейцарийн Базель хотод Kunstmuseum-д зээлээр байсан ба Рудольф Стейхелины гэр бүлийн эзэмшилд байжээ. Зарим мэдээгээр музей удирдлагуудтай хэл ам муруйснаас эзэд нь нэр нь үл мэдэгдэх худалдан аварчдад зарсан байна. Сүүлд энэ эзэд нь Катарын урлагийн музей болох нь мэдэгдсэн аж. Гэхдээ зураг 2015 оны 6 сарын 28 хүртэл Швейцарийн Рейхен хот дахь Бейлерийн санд дэлгэгдэн тавигдаж байх гэнэ.
Зураач 1981 онд Францын эзэмшил Поленезийн Тахити аралд аялсан байна. Тэгээд нутгийн бүсгүйчүүдийг зурсан уг зургийг 101х77 см-ийн хэмжээтэй зотон давуун дээр тосон будгаар 1892 онд зурсан аж. Харамсалтай нь Европынхоны авчирсан өвчнөөс болж нутгийн олон хүмүүс амь үрэгджээ.
Хожим хүлээн зөвшөөрөгдсөн алдартай зураачийн олон зургууд Оросын цуглуулагч Сергей Шчукинд хадгалагддаг байжээ.
Харин дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургийг тухайн үеийн үнийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлснээр.
20. "Silver Car Crash" 1963 он 107.7 сая ам.доллар. ANDY WARHOL /2013 онд - 105.4 сая ам.доллар/
19. "Anna's Light" 1968 он - 107.7 сая ам.доллар. BARNETT NEWMAN /2013 онд - 105.7 сая ам.доллар/
18. "Eight Elvises" 1963 он - 109.9 сая ам.доллар. ANDY WARHOL /2008 онд - 100 сая ам.доллар/
17. "Irises" 1889 он - 111.2 сая ам доллар. VINCENT VAN GOGH /1989 онд - 53.9 сая ам.доллар/
16. "Dora Maar au chat" 1941 он - 111.9 сая ам.доллар. PABLO PICASSO. /2006 онд - 95.2 сая ам.доллар/
15. "Portrait of Joseph Roulin" 1889 он - 113 сая ам доллар. VINCENT VAN GOGH /1989 онд - 58 сая ам.доллар/
14. "Nude, Green Leaves and Bust" 1932 он - 116.2 сая ам.доллар. PABLO PICASSO - 2010 онд - 106.5 сая ам.доллар.
13. "The Scream" 1954 он - 120.3 сая ам.доллар. JASPER JOHNS /2010 онд - 110 сая ам.доллар/
12. "The Scream" 1895 он - 124.2 сая ам.доллар. EDVARD MUNCH /2012 онд - 119.9 сая ам.доллар/
11. "Garзon a la pipe" 1904 он - 131.1 сая ам.доллар. PABLO PICASSO /2004 онд - 104.1 сая ам.доллар/
10. "Bal du moulin de la Galette" 1876 он - 143.9 сая ам.доллар. PIERRE-AUGUSTE RENOIR /2004 онд - 104.1 сая ам.доллар/
8. "Three Studies of Lucian Freud", 1969 он - 145 сая ам.доллар. Francis Bacon /1990 онд - 78.1 сая ам.доллар/
7. "Portrait of Dr. Gachet" 1890 он - 152 сая ам доллар. VINCENT VAN GOGH /1990 онд - 82.5 сая ам.доллар/
6. "Adele Bloch-bauer I" 1907 он - 158.4 сая ам.доллар. GUSTAV KLIMT /2006 онд - 135 сая ам.доллар/
5. "Le Reve" 1932 он - 158.5 сая ам.доллар. PABLO PICASSO /2013 онд - 155 сая ам.доллар/
3. "Number 5" 1948 он - 165.4 сая ам доллар. JACKSON POLLOCK /2006 онд - 140 сая ам.доллар/
2. "The Card Players", 1892 он - 274 сая ам.доллар. PAUL CЙZANNE /2011 онд - 259 сая ам.доллар/
1."Nafea Faa Ipoipo", 1892 он - 300 сая ам.доллар. PAUL GAUGUIN /2015 онд - 300 сая ам.доллар/
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...