Дэлхийн хамгийн голуудын өвөрмөц уулзвар
- schedule 2014 оны 11 сарын 26
- chat_bubble 0
Голууд нийлж урсаар мөрөн болж улмаар нуур, тэнгис далайд цутгадаг. Гол мөрнүүдийн байгалийн өөрсдийнх нь онцлог /хавар цас ханзрах цагаар, үерийн үед, мөнх цас мөсөн голээс эх авсан эсвэл шавартай газраар дайран өнгөрөх гэх мэт/ хийгээд хүмүүсийн амьдрал ахуй орчноос болж /хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж бохирлогдсон гол/ бохирдсон голууд цэнгэг голуудтай нийлэхдээ тодорхой урт замд хооорондоо бүрэн холилдолгүй урсдаг байна.
Ингээд дэлхийн гол мөрнүүдийн хамгийн онцлог 10 уулзвар цутгаланг дурдья.
Швейцарийн Женев дахь Роне болон Арве голууд
Зүүн талын Роне гол Лехман нуураас эх авдаг. Баруун талын Арве гол Шамоникс хавцлын мөсөн гол зэргээс эх авч урт зам туулж ирдэг.
Германы Пассау хотын Инн болон Дунайн Илз голуудын уулзвар
Илз гол бол харьцангуй жижиг уулын гол бөгөөл бага зам туулдаг цэнгэг гол. Харин цайвар өнгөтэй харагдаж байгаа Инн гол бол Австрийн Зальцбургээс эхтэй урт зам туулдаг том гол. Инн бол цааш гурван голтой нийлж Дунайд цутгадаг ба хамгийн их ус нийлүүлдэг гол ажээ.
АНУ-ын Иллинойс мужийн Кайро дахь Миссисиди, Огойа мөрний уулзвар
Огойа гол бол Кайро хэмээх жижиг хотын орчимд нийлдэг Миссисипи мөрний нэг цутгалан. Зүүн хойноос нийлж буй ногоовтор өнгөтэй хур тунадасаар дүүрэн гол бол Огойа, харин бордуу өнгөтэй баруун хойноос ирж буй хур тундас багатай гол бол Миссисипи. 2005 онд сансараас авсан зурагт тухайн зүүн хойд нутаг Аппалачи орчимд 12-р сард асар их хэмжээний бороо орсноор Огойа голын ус хэвийн хэмжээнээс ихээр нэмэгдсэн байжээ. Энэ ялгаатай урсац нь 5- км газар үргэлжилжээ.
Хятадын Хөх мөрөн Жиалин мөрний уулзвар.
Баруун талд дахь Жиалин мөрөн 119 км зам урсан Чонгкин хотын дэргэд Шар мөрөнтэй нийлж байгаа. Жиалин бага зай туулан ирж байгаа тул цэнгэг. Харин Хөх мөрөн бол маш урт зам /Дэлхийн хамгийн урт мөрнүүдийн нэг/ туулан ирж байгаа бөгөөд Жиалингтай нийлснээр улам хүчирхэг болон "Гурван хавцал"-ыг дайран цааш 1000 км урсдаг.
Бразилийн Манаусийн орчимд нийлж байгаа Рио Солимос Рио Негро голууд
Бараан өнгөтэй гол бол Рио Негро. Харин элсний өнгөтэй гол бол Амозонк мөрний эх Рио Солимес. Энэ хоёр гол бараг 6 км газар холилдолгүй урсдаг байна. Энэ сонирхолтой үзэгдлийг жуулчид үзэхээр Манаус хотод ирдэг аж. Энэ хоёр голын холигдолгүй удаан урсдагийн гол шалтгаан нь хурд болоод усны температуртай холбоотой гэнэ. Рио Негро гол 28 хэмийн дулаантай, цагт 2 км хурдтайгаар урсдаг бол Рио Солимес 22 хэмийн дулаантайгаар цагт 4-6 км цагийн хурдтай урсдаг байна.
АНУ-ын Юта мужийн Их хавцлын үндэсний паркт Колорадо мөрөн Ногоон голын нийлж буй газар
Ногоон голын урсгал маш удаан байдаг. Вайоминг мужийн Bridger Teton National Forest-аар дайран өнгөрч Колорадод нийлдэг байна.
Канадын Бритиш Колумбиа мужийн нутагт Фрейзер болон Томпсон голуудын нийлэмж
Уулын тунгалаг Томпсон гол шавар шавхайтай Фрейзэр голтой нийлдэг байна.
Энэтхэгийн Девипрайяг дахь Алакнанда ба Бхагирати голуудын уулзвар
Ганга мөрнийг үүсгэдэг Алакнанда голд Гимлайн мөнх цас, мөсөн голоос эхтэй Бхагират гол Девипраяаг хотын орчимд нийлдэг ажээ.
Германы Кобленц дэх Рейн боло Мосел голуудын нийлэмж
Коблец хотын дэргэд Мосел гол Рейн мөрөнд нийлдэг. Коблец нь латинаар цутгалан бэлчир гэсэн утгатай нэр гэнэ.
Хорватын Осижек орчимд Драва болон Дунай голуудын нийлэмж
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...