Шаардлага хангахгүй барилгад дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл олгохгүй
- schedule 2013 оны 7 сарын 30
- chat_bubble 0
Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн хэрэгцээ нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчмын 11,12,13,15,16 дугаар хороололд дулаан олголтыг түр зогсоогоод байна. Мөн өвлийн улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, шинээр баригдсан барилгыг дулаантай холбоход хүндрэлтэй байгаа аж.
Дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдаж байгаа барилгауудад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй гэж Дулааны сүлжээ ХК-иас мэдээлж байна. Нийслэлийн Засаг даргын “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудыг дулаан цахилгаанаар хангахгүй байх тухай” захирамжийн дагуу дулааны холболтын эрхгүй барилга, орон сууц худалдан авах болон захиалга хийж хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
Та бүхэнд дулаанаар хангах боломжгүй барилгуудын жагсаалтыг ирэх долоо хоногт танилцуулна. Зөвшөөрөл олгогдоогүй барилга нийслэлийн зургаан дүүрэгт хичнээн байгаа талаарх тоон мэдээллийг үзээрэй.
№ |
Дүүрэг |
Зөвшөөрөлгүй барилгын тоо |
Дулааны хэрэглээ Гкал/ц |
1 |
Сонгино хайрхан дүүрэг |
2 |
0.6 |
2 |
Баянгол дүүрэг |
35 |
14.35 |
3 |
Хан-Уул дүүрэг |
22 |
14.09 |
4 |
Чингэлтэй дүүрэг |
1 |
0,4 |
5 |
Сүхбаатар дүүрэг |
6 |
7.17 |
6 |
Баянзүрх дүүрэг |
22 |
27.68 |
Нийт дүн |
88 |
64.29 |
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...