Дулааны III станцын хүчин чадлыг хоёр дахин нэмнэ
- schedule 2014 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Дулааны III цахилгаан станцын II шатны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж буй. Эхний ээлжинд тус станцад турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ. Ингэснээр хүчин чадал нь 2 дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээнд, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурна гэлээ.
“ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд 2014 оны байдлаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн мэдээллээс танилцуулъя.
1. “ДЦС-3” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх МУЗГ-ын 2013.04.13-ны өдрийн 142-р тогтоолын дагуу уг төслийн ажлыг 2013.07.15- 2014.06 сар хүртлэх 11 сарын гүйцэтгэж, ашиглалтанд оруулан ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр: “ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжын системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, ЦЭХ-ний өөрийн өртөг 69,2төг/кВт.ц, болж 1,74 төг/квт.ц –аар, ДЭХ-ний өөрийн өртөг 17056 төг/Гкал болж 126 төг/Гкал буурсан.
Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний системийн чадлын дутагдлаас гарах боломжтой болж байгаа төдийгүй дараагийн шатны шинэчлэлтийг хийх боломж бүрдэж байгаа юм.
2. ӨДС-ын Хими ус бэлтгэлд Эсрэг осмосын технологийг нэвтрүүлэн шинэчлэх төсөл. /2014.07.25 – 2015.05.30/
Ультра шүүлтүүр нь органик бодис болон нянг устгаж усыг тунгалагжуулна.
ЭО-н төхөөрөмж нь усны катион анионуудыг шүүнэ. Ингибитор бодисоор ЭО-н мембраныг сэргээнэ.
Хийгүүжүүлэгч төхөөрөмж нь СО2-г ялгана.
EDI- төхөөрөмж нь ЭО-гоос алдагдсан катион, анионыг бүрэн барьж гүн давсгүйжүүлсэн усыг боловсруулна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...