Ухаантай хүний шинжүүд гэнэ
- schedule 2014 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Ухаантай хүнийг яаж тодорхойлох вэ? Доор өгүүлсэн зүйл асуудлын учрыг олоход танд тусална. Ухаантай хүн дандаа онц сурлагатан, эсвэл үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч байдаггүй л дээ. Ухаантай хүний хүсэл мөрөөдөл нь тодорхой, чухам юу хүсч байгаагаа, түүндээ яаж хүрэхээ мэддэгээрээ бусдаас ялгарч байдаг.
Гүнзгий амьсгал
Өөртөө илүү итгэлтэй хүн болохыг хүсч байна уу? Аль болох гүнзгий амьсгал. Ингэснээр таны тархи хүчил төрөгчөөр илүү баяждаг. Өөртөө итгэлтэй хүмүүс эргэн тойрныхондоо таалагддагийг анхаараарай. Тэд хамгаалч буюу хэн нэгэн баатрын дүрийг бүтээж байдаг.
Мэдлэгийнхээ хүрээг тэлэх
Олон асуудлаар тантай санаа нийлдэг хүмүүсийг дэндүү их сонсоод байсны хэрэггүй. Тэд тань шиг л мэдлэгтэй. Харин мэддэг сэдэвт чинь огт хамааралгүй номнуудыг авч уншдаг байхыг өөртөө дадал болго. Янз янзын хүмүүстэй харилцаж бай. Ингээд байвал таны мэдлэгийн хүрээ ямагт тэлсээр байх болно.
Нуруугаа цэх шулуун байлга
Ямагт өөдрөг толгой дээгүүр, нуруу цэх яв. Харилцааны томоохон хэсэг нь чухамдаа биеийн хэл /биеэ авч яваа байдал/ дээр тогтдог гэж мэргэжилтнүүд баталцгаадаг. Жишээ нь та хэн нэгэнтэй уулзахдаа бөгтийсөн байх юм бол харилцан ярилцагчийн чинь дотоод ухамсар таныг ичимхий юм уу, эсвэл өөртөө итгэлгүй хүн байна даа гэж хүлээж авахад хүргэдэг. Ийм байдал нь түүнчлэн залхуугийн шинжийг ч илэрхийлж болно гэнэ.
Ухаалаг үг хэрэглэх
Үг яриагаараа бодол санаагаа гарган хэлж байгаа зүйл чинь зөв байх тусам харилцан ярилцагч чинь ямар ч тохиолдолд танаас илүү юм асуухгүй. Танаас тэнэг гэж харагдахыг тэр хэзээ ч хүсэхгүй шүү дээ.
Сонсох чадвар
Та аливаа зүйлийг хэр сэтгэлийн хөөрөлтэйгээр хүлээн авах чадвартай байна, тэр нь таны IQ-ийн түвшин ямар гэдгийг харуулдаг чухал зүйл юм. Хэрэв та анхааралтай сонсоод харилцан ярилцагчаа асуултуудаар булвал танд ямар нэг шинэ зүйл олж мэдэх сайхан боломж гараад зогсохгүй өөрт чинь ч ашигтай болно.
Онцгой сайн ой санамж
Ухаан бол бас тогтоох чадвар юм. Хэрэгцээ гарсан тухайд чухам юу зайлшгүйг санах явдал юм.
Соёлтой үг
Хэрэв та гаж үг яриа хэрэглэдэг бол нэн яаралтай үүнээсээ татгалзах хэрэгтэй. Бүдүүлгээр хараал урсгах нь харилцан ярилцагчид таатай байдаггүйг амьдрал ч харуулж, эрдэмтэд ч нотолж байна шүү дээ.
Цэвэр цэмцгэр гадаад байдал
Хувцасаар угтдаг /бие чөтгөр хувцас бурхан/ гэдгийг хүн мэддэг. Дур булаам гадаад байдалтай, цэвэр цэмцгэр хүмүүс илүү нэр хүндтэй, ухаалаг, нөхцөл байдалд амархан дасдаг.
Ухаантай хүн хэзээ ч өөрийгөө ухаантай гэж ярьдаггүйг болгоогоорой. Ухаантай хүмүүс өөрийнхөө оюуны чадварыг ёс юм шиг нууж байдаг байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...