Явуулын хяналт, үзлэг хийх 11 автомашиныг хүлээлгэн өглөө
- schedule 2013 оны 7 сарын 25
- chat_bubble 0
Улсын хэмжээнд явж буй тээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийх ажлыг Зам тээврийн яамны харъяа Автотээврийн үндэсний төв хариуцдаг. Өнөөдөр тус байгууллага алслагдсан аймаг, сумдад тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх 11 автомашин, иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эдгээр машиныг ОХУ-д захиалж, тоног төхөөрөмжийг нь Солонгос улсад хийлгэсэн юм байна. Нэг машинд ойролцоогоор 40 орчим сая төгрөгийг зарцуулсан бөгөөд энэ жилийн улсын төсвөөс гаргажээ. Дээрх машинуудыг эхний ээлжинд Архангай, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Дархан, Орхон аймгуудад олгож байгаа аж. Авто тээврийн үзлэг хийх эдгээр тоноглогдсон машинууд нь иргэдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж, замын хөдөлгөөнд чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн оношилгоонд орсон машины гурвалжин наалтыг газар дээр нь өгч, тухайн машины мэдээлэл байгууллага дээр шууд ирэх давуу талтай гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...