Наадмаар автобусууд 300-1 000 төгрөгөөр үйлчилнэ
- schedule 2013 оны 7 сарын 11
- chat_bubble 0
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм. Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарлаа.
Чиглэл:
Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон руу дөрвөн бага багтаамжийн автобус үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн1 000, хүүхэд 300 төгрөг.
Хүй 7 худаг -7 буудал. дөрвөн бага багтаамжийн автобус үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн1 000, хүүхэд 300 төгрөг.
Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс. Бага багтаамжийн автобус 4 үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн 700, хүүхэд 300 төгрөг.
Хүй 7 худаг -5 шар. Бага багтаамжийн автобус 4 үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн 700, хүүхэд 300 төгрөг.
Хүй 7 худаг –Ханын материалын комбинат. Бага багтаамжийн автобус 4 үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн 700, хүүхэд 300 төгрөг.
Хүй 7 худаг –Төмөр замын буудал. Бага багтаамжийн автобус 10 үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн 300, хүүхэд 100 төгрөг.
Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн. Их багтаамжийн 20 автобус үйлчилгээнд гарна. Үнийн хувьд том хүн 800, хүүхэд 300 төгрөг.
Наадмын өдрүүдэд 11, 12 –нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13-нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн орох чиглэл
М:1,4,6,9,13,15,16,17,17/б/,18,20,22,23,25а,26,27,30,32,35,46,тр2,50,56б, Налайх, Шаргаморьт, Хужирбулан, Гачуурт, Санзай, Жигжид Баянбулаг, Гоодой /31 чиглэлийн 256 автобус/ чиглэлийн автобусууд Олимпийн гудамж, Энхтайваны гүүрээр явж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орно.
ХаринМ:3,7,8,11,12,14б,19/а/,19/б/,33,38,43,45,51,54,55,Т3,Т6 17 чиглэлийн 135 автобус“120 мянгат” –ын зогсоолд очно.
Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр явна. 10 автобус 3 -5 минутын интервалтайгаар явна.
Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр нийт 5 автобус богино эргэлтээр үнэгүй явна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...