О.Баасанхүү ч барьцгүй хүн юм даа
- schedule 2014 оны 5 сарын 15
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслөө эгүүлэн татаж авсан тул энэ асуудлыг дахин хэлэлцэхээргүй боллоо.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 7 асуудал тусгагдсан байсан бөгөөд эхний асуудал нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал байв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслөө, мөн Засгийн газар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслөө тус тус татаж авах хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад бичгээр хүргүүлсэн байна. Эхний ээлжинд хэлэлцэх асуудал хүчингүй болсон тул одоогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Нэгдсэн чуулган үргэлжилж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...