Улаанбаатар хотод хүнсний гол барааны үнэ
- schedule 2014 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хүнсний гол барааны үнийн судалгааг Статистикийн газраас гаргажээ.
Махны дундаж үнэ
2014 оны 4-р сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7865 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8610 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6 хувиар буюу 380 төгрөгөөр, үхрийн цул мах 1.6 хувиар буюу 170 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 300 төгрөг, хонины цул махны үнэ 3.2 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
|
Үхрийн мах
|
Хонины мах
|
||
|
2013 он
|
2014 он
|
2013 он
|
2014 он
|
1-р сар
|
7335
|
7980
|
6480
|
6855
|
2-р сар
|
8025
|
7775
|
7095
|
6675
|
3-р сар
|
7895
|
8425
|
7060
|
7040
|
4-р сар
|
8330
|
8610*
|
7420
|
7865*
|
5-р сар
|
8380
|
|
7490
|
|
* 5-р долоо хоногийн ажиглалтаар
Гурилын үнэ
2014 оны 4-р сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1049-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1000 төгрөг, 2-р зэргийнх 550-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 850 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 4-р сарын 5-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.4 хувиар буюу 5 төгрөг, байцаа 0.4 хувиар буюу 5 төгрөг, манжин 0.3 хувиар буюу 5 төгрөг, хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр тус тус буурсан байлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...