Банк оф Америка 3,000 ажилтнаа цомотгоно
- schedule 2014 оны 4 сарын 10
- chat_bubble 0
Америкийн хоёр дахь том банк Банк оф Америка (Bank of America) Ази, Латин Америк дахь салбаруудаасаа 3,000 ажилтна цомотгох тухайгаа лхагва гарагт мэдэгдлээ гэж Рkйтер агентлаг дурдлаа. “Америкийн банк” нь АНУ-ын бүх муж хийгээд дэлхийн 40 гаруй улсад 5,600 гаруй салбартай, 2013 оны байдлаар 2.1 их наяд ам.долларын нийт активтай, 11.43 тэрбум ам.долларын ашигтай ажилласан банк.
Дээрх бүс нутгийн зарим албарыг хааж, заримыг нь ажиллах хүчийг цөөрүүлэх ажил нь 9-12 сарын дотор явагдах ажээ. Цомотголд орсон ажилчдыг ажлын байр хайхад нь нэмэр болох үүднээс эртнээс мэдэгдэж байгаа хэмээжээ. Сүүлийн үед тус банк ажиллагсадтай цөөрүүлэх бодлого барьж байгаа. 2012 онд 267,190 онд ажиллагсадтай байсан бол 2013 онд 9%-аар буурч 142,117 ажиллагсадтай болсон.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...