Монгол Улсын харьяа ачааны усан онгоц Ёсү хотын ойролцоо осолджээ
- schedule 2014 оны 4 сарын 7
- chat_bubble 0
Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэг , Ёсү хотын далайн эргээс 74 км зайд Монгол улсын харьяа, онгоцны багийн 16 гишүүнтэй, 6 500 тонн жинтэй ачааны усан онгоц живж, 13далайчин амиа алдсан хэрэг энэ сарын 4-нд гарчээ.
Гранд Пюжун нэртэй энэхүү усан онгоц нь өнгөрсөн 3 сарын 1-ны өдөр 4 300 тонн боловсруулсан төмөр болон зэс ачиж Хойд Солонгосын зүүн эргээс Хятад улсыг зорин гарсан боловч далайн хүчтэй давалгаанд өртөн Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт ирсэн ажээ.Тэд далайн эрэг рүү дөхсөн үедээ ослын дохиог Ёсү хот дах Далайн эргийн хамгаалалтын цагдаад өгсөн ч тэр даруй холбоо тасарсан ба Өмнөд Солонгосын аврах ангийнхан долоон нисдэг тэрэг, арвангурван аврах усан онгоцоор таван цагийн турш эрэн сурвалжилсны эцэст, далайн усан дээрээс Хойд Солонгосын таван иргэнийг олж чадсан байна. Эдгээр иргэдийн хоёр нь нас барж үлдсэн гурван иргэнийг Чежү арлын эмнэлэгт яаралтай хүргэснээр амь насыг нь авраад байна.
Амьд үлдсэн далайчдын өгсөн эхний удаагийн мэдүүлгээр, эдгээр нь 14-16 метр өндөр хүрсэн далайн шуургад өртөж онгоц нь баруун тийш хазайн живсэн даруй бүгд аврах цагиргыг зүүн далай руу үсэрцгээсэн ажээ. Гэвч онгоцонд байсан 16 багийн гишүүнээс 11 гишүүн нь аврах цагиргыг зүүсэн ч ор сураггүй алга болсон ба тэднийг эрэн сурвалжилж аврах ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсэн ч олдоогүй байна.
Усанд живсэн ачааны онгоцны түлшний саванд 50 тонн орчим шатахуун байсан гэнэ. Шатахуун одоогоор задарч асгараагүй байгаа юм байна. Мөн Монгол улсын харъяа ачааны усан онгоцонд дээр Хойд Солонгос улсын иргэд ажиллах тухай ямар нэгэн олон улсын гэрээ байхгүй атал тэд чухам яаж онгоцны багт орж ажиллаж, түүнийг эзэмшин ачаа бараа зөөж байсныг тодруулах болно гэж Өмнөд Солонгос улсын тал мэдээлсэн байна.
Амьд үлдсэн гурван иргэн өөрсдийнхөө нэр , насыг хэлэхийг хүсэхгүй байсан бөгөөд Хойд Солонгосын тал өөрсдийн иргэдээ эх орондоо яаралтай буцаан авах хүсэлтийг тавьсны дагуу эдгээр иргэдийг болон нас барсан иргэдийн цогцосыг хоёр Солонгосын Кёнгиду, Пажу дахь хилээр дамжуулан хүлээлгэн өглөө. Ор сураггүй алга болсон бусад 11 иргэнийг эрэн сурвалжлах ажил үргэжилсээр байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр мэдээлж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...