“Буянт-Ухаа-1” хорооллын бүртгэл энэ сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл явагдана
- schedule 2014 оны 3 сарын 18
- chat_bubble 0
“Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын захиалгын бүртгэлийг 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагаас Төрийн йлчилгээний Цахим /ТҮЦ/ машинаар бүртгэж эхэлсэн билээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 20 ширхэг ТҮЦ машин байдаг бөгөөд 24 цагийн турш ажиллана гэж албаныхан мэдээлсэн.
“Буянт-Ухаа-1” хорооллын захиалгад бүртгүүлэх иргэн өөрт ойрхон байрлах ТҮЦ машинд цахим үнэмлэхээ уншуулж, асуултад үнэн зөвөөр хариулан, хурууны хээгээ таниулж, бүртгэлийн хуудсаа машинаас авах юм.
Залуу гэр бүлийн хувьд нас нь 35-аас дээш хэтэрсэн юм уу, 2014 оны 1-р сарын 1-нээс хойш гэр бүлээ батлуулсан бол бүртгэх боломжгүй гэсэн хариу өгнө. Харин төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн бүлгийг сонгож захиалга өгөх иргэдэд 35 наснаас доош настай байх гэдэг босго тавихгүйг холбогдох газруудаас анхааруулсан юм.
Мөн 2014.1.1-нээс хойш нийслэлийн харъяат болсон бол таныг бүртгэж авахаас татгалзана.
Хямд үнэтэй орон сууцны захиалгыг чих тавин хүлээж байсан иргэд өчигдрөөс бүртгүүлж эхэлсэнтэй зэрэгцээд “ТҮЦ машинаар бүртгүүлэхэд хүндрэл үүсч байна”, “Машинууд ачааллаа дийлэхгүй байна”, “Зарим хүний хурууны хээг танихгүй байна” гэсэн мэдээллүүд хэвлэлүүдээр гарч эхлэв.
Иргэдийн бүртгүүлж байгаа явцыг ажиглахад нэг хүн 30 секунтээс 1 минут л зарцуулан бүртгэлээ хийлгэх аж. Зарим хүний хурууны хээг танихгүй байна гэсэн яриа гарсан. Энэ тухай тодруулахад шороо тоос, хир болсон гарын хурууны хээг муу таних тал байдаг гэж байсан.
Иргэд сэтгэл хангалуун байна. ТҮЦхэвийн ажиллаж байна. Бүртгэлийн ажил энэ сарын 24-ний өдрийн 18 цаг хүртэл явагдах юм. Бүртгүүлж амжаагүй бол яараарай.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...