Хамгаалагч нэртэй залуухан сахиулууд
- schedule 2013 оны 6 сарын 26
- chat_bubble 0
Харуул хамгаалалтынхны талаар таагүй мэдээлэл ихээхэн цацагддаг. Тэнд энд хулгай гарлаа л гэхэд тэнд харуулаар ажиллаж байсан нэгэн л үйлдсэн байдаг. Тиймээс хариуцлага өндөртэй энэ албыг хувийн зохион байгуулалтгүй нэгэн хийж чадахгүй нь ойлгомжтой. Юутай ч ийм нэгэн байгууллагын үйлчилгээ зах зээлийн нийгэмд эрэлт ихтэй байна. Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 391 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна. Түүнээс 218 байгууллагад нь 5376 албан хаагч ажилладаг.
Зарим байгууллагаар ороход гэрээт харуул хамгаалалтын албаныхан гэхэд цэрэгжилтгүй, дүрмийн хувцас ч үгүй байх нь энүүхэнд. Агуулахын манаач аятай, хоол цай дэлгэн суух нь ч бий.
Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар гэрээт харуул хамгаалалтын байгууллагын 245 нэрс байгаа ч 75 байгууллага нь хаягандаа байдаггүй, хаягын тодруулга хийхэд 26 нь үйл ажиллагаа явуулахгүй атлаа бүртгэлийн гэрчилгээгээ хураалгаагүй байсан нь тогтоогдсон байна. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагынхан аливаа байгууллагатай гэрээ хийхдээ “мэргэжлийн “ гэдэг үгийг зоолттой хэрэглэдэг. Гэтэл хамгаалагчийн сургалтад суусан иргэдийн 10 хувь нь хамгаалагч биш хамгаалалтын байгууллагын удирдлагын ажлыг эрхлэж байна.
Харуул хамгаалалтын албад бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүй. Тамгаа халааслаад л, цүнхээ барьсан бол өөрөө бүхэл бүтэн компани гэдэг шиг л байна. Хамгаалагч нараа байршуулах шаардлага гардаггүй болохоор тийм байдаг юм болов уу гээд л зөөлрүүлж бодлоо.
Гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудын ихэнх нь ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, гэрээ байгуулсан боловч хөдөлмөрийн гол дөрвөн нөхцлийг бүрэн тусгаагүй байгаа нь санаатай гэмээр. Ихэнх хамгаалалтын албад хамгаалагчдаа нэг гараа буюу 24 цаг ажиллуулаад 15.0-25.0 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлс өгч байна. Харуулуудад олгосон тусгай зориулалтын хувцасны үнийг ажилтны цалин хөлснөөс суутган тооцдог гэж байсан.
Цалин багатай энэ ажилд ихэвчлэн залуучуудыг авна гэсэн байдаг. Хамгаалалтын ажилтан гэдэг нэрээс цаашгүй залуухан сахиулууд олноороо “төрж“ байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...