Өмнөд Солонгосын тухай сонирхолтой баримтууд /1/
- schedule 2014 оны 2 сарын 12
- chat_bubble 9
Өмнөд Солонгос нь маш өвөрмөц орон бөгөөд түүний түүх нь гунигтай агшнууд, огцом өөрчлөлтүүдээр дүүрэн байдаг. Өнгөрсөн зууны 60-аад оныг хүртэл БНСУ нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг гэгддэг байлаа. 1959 оны мэдээгээр тус улсын бараг 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвдөж, 100 хүн тутмын нэг нь арьс, мэдрэлийн системийн халдварт өвчинөөр өвчилдөг байжээ. Тус улсад ус дамжуулах хоолойгүй байснаас хүн амын 90 хувь нь голын ус, нийтийн худаг ашигладаг байжээ.
Гэвч хэдхэн жилийн дараа Өмнөд Солонгост эдийн засгийн үсрэнгүй өсөлт эхэлсэн ба 1963 онд нэг хүнд ноогдох үндэсний нийт бүтээгдэхүүн 100$ байсан бол өнөөдөр 31 000$ болжээ. Хагас зуун жилийн эдийн засгийнн үсрэнгүй өсөлт нь амьдралын бүхий л хэв маягийг барууны стандартын баримжаа руу дагуулж, заримдаа бараг шуугиан тарьсан хэлбэрт ч хүргэж байна.
Гэлээ гэхдээ л олон уламжлал одоо болтол хадгалагдаж Өмнөд Солонгос улсын цорын ганц хэв маягийг тодоос тод илэрхийлж байна.
Архины асуудал
Архи нь Өмнөд Солонгосын эртний дайсан бөгөөд хэрэглээнийхээ түвшингээр тус орон дэлхийд 7-р байранд ордог байна. Солонгост архи уух нь өөрийн гэсэн онцлогой. Ажил хийдэг солонгосчууд бараг бүгдээрээ сард нэг удаа, олон олон хүмүүс амралтын өдөр бүр хамт олноороо нийлэн цэнгүүн зохион байгуулж их хэмжээгээр ууж наргидаг.
Иймэрхүү арга хэмжээг хоесик (“hoesik”) гэж нэрлэдэг ба дагаж мөрдөх ёстой олон дүрэм журмууд байдаг. Жишээ нь ахмад нь архи хундагалаж байхад насаар залуу нь хундагаа заавал хоёр гараараа барих ёстой. Насаар залуу нь ахмаддаа архи хундагалахдаа лонхоо хоёр гараараа барьсан байх учиртай. Нэг гараараа барихыг тэтгэврийн насныханд болон эрх мэдэлтэнгүүдэд зөвшөөрдөг байна. “Нoesik”-ийн үед ээлж дараалан хундага өргөх бөгөөд бүгдээрээ заавал уух ёстой.
“Нийллэгийн соёл”-ын иймэрхүү уламжлалаасаа болоод Өмнөд Солонгос нь цэвэр спиртэнд шилжүүлэн тооцоход 1 хүнд 15 л ноогдож байгаа нь дэлхийд 13-р байранд орж байна. Азийн орнууд дотроо энэ бол үнэмлэхүй дээд үзүүлэлт юм.
Улаан өнгөөр бичих
Үндэстэн бүхэнд өөрийн гэсэн сүсэг бишрэл байдаг. Жишээ нь, Өмнөд Солонгосын хүн ардын хувьд улаан өнгөөр бичих нь оросууд хоосон хувин барьж хүнийг угтахтай утга ижил юм. Хэн нэг хүний нэрийг улаан өнгөөр бичих нь уг хүнд ямар нэг маш муу зүйл тохиолдох нь гарцаагүй гэж олон олон солонгосчууд үздэг. Оршуулах ёслолын үед тусгай туг далбаанууд дээр талийгаачийн нэрийг улаан өнгөөр бичдэг. Энэ нь нас барагсдын хувьд чөтгөр шуламаас хамгаалах хамгаалалт болдог бол амьд хүмүүсийн хувьд аврал биш эсрэгээрээ аюул гамшиг болдог байна.
Гар барих
Солонгост гар барихдаа тэндхийн дүрмийг баримтлахгүй бол бүдүүлгээ харуулж хүний доог болно. Нийгэмд эзлэх байр сууриараа нэг ижил хүмүүс, эсвэл ойр дотны найзууд нэг гараараа гар барьдаг. Хэрэв дарга нь ажилтантайгаа, аль эсвэл насны их зөрүүтэй бол ахмад нь нэг гараа сунгахад насаар дүү нь түүнийг заавал хоёр гараараа барих ёстой.
Солонгос Японы харилцаа
Өмнөд Солонгос Японы хоорондын харилцаа хэзээ ч онцгой бүлээн дулаан байсангүй. Яг тодорхойлох юм бол тун муу юмуу, эсвэл муу гэхэд болно. Өнгөрсөн үед Солонгос Японы хооронд цэрэг дайны зөрчил болж байсан ба 1910 онд Япон нь Солонгосыг эзлэн түрэмгийлж өөрийнхөө хэлийг нэвтрүүлэхийг идэвхитэй эрэлхийлж эхэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон нь Солонгос руу дахин довтолсон ба өөрийнхөө цэргийн эрхтэнүүдийн үйлдсэн энэ томоохон харгис гэмт хэргийн төлөө уучлал гуйх ёстой ч одоо болтол үүнийг хийгээгүй байна. Солонгосчууд Токто гэж нэрлэдэг, харин Япончууд Такэсима гэж нэрлэдэг хэсэг арлуудыг аль аль нь өөрийхөө газар нутаг гэж үздэг маргаантай асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдгээр арлууд Солонгост шилжсэн ч Япон улс түүнийг нь үргэлжлүүлэн хатуу чанд няцаасаар байна.
Бүсгүйчүүдийн хэрэглээнд хандах хандлага
Өмнөд Солонгос нь олон юманд хуучинсаг орон хэвээрээ байсаар байна. Үүнд хувцас огтхон ч хамаарахгүй. Өнөөдөр ямар ч эмэгтэй богино банзалыг харц дальдралгүйгээр чөлөөтэй өмсч болно. Харин 1979 оны босгыг алхтал Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн хувцасыг маш хатуу хянадаг байжээ. Зөвхөн банзалын урт ч төдийгүй үснийх урт нь өвдөгнөөс дээш гарах ёсгүй гэсэн журам үйлчилж байв. Саяхан тус орны Засгийн газар дэндүү чөлөөтэй харагдаад байдаг болсон хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувцасны сонголтод бага зэрэг хязгаар тавих оролдлого хийхэд нийтээр үзэн яддаг байсан хуучин дэглэм рүүгээ буцах гэлээ гэж олон түмний зүгээс баталцгааж, нийгмийн дургүйцлийг төрүүлэхэд хүргэсэн байна. /Үргэлжлэл бий.../
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...