“SOS” дохионд ямар нэг утга учир байдаггүй бөгөөд тайлагддаггүй
- schedule 2014 оны 2 сарын 6
- chat_bubble 0
Морзын цагаан толгой нь код /цэг зураас/ бөгөөд түүний тусламжтайгаар усан онгоцууд, мөн нисэх онгоцууд мэдээлэл солилцдог. Түүнийг Сэмюэл Морзе зохион бүтээжээ. Гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрдсэн “SOS” код нь системдээ хамгийн их танигджээ. Энэ нь далайд хэрэглэгддэг аюулын ерөнхий дохио бөгөөд “манай онгоцыг авраарай” (англи. save our ship), эсвэл “сүнсийг минь авраарай” (англи. save our souls) гэсэн үгүүдийн товчлол хэмээн хүмүүс түүнийг чин сэтгэлээсээ ойлгож иржээ. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нь тэс өөр зүйл.
“SOS” нь юунд ч үндэслэгдээгүй, ерөөсөө ямар нэг утга агуулдаггүй байна. Ердөө л тогтооход туйлын хялбар энгийнээрээ “SOS” аюулын дохио болжээ. Гэхдээ энэ нь ийм зорилгоор хүмүүсийн ашиглаж ирсэн анхны код ч биш аж. Эхлээд 1904 онд Гульельмо Маркони гэдэг хүний оруулж ирсэн “Түргэн ирээч, осол” (come quick danger) гэсэн санаанд суурилсан «CQD» дохио хэрэглэгдэж байжээ. 1908 онд «CQD» -ийн оронд “SOS” орж ирсэн ч нийтээр хэрэглэгдэх болтлоо нилээд он жилүүдийг элээсэн гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...