Эцэг, эхчүүд “Unimat”- ийг сонгож байна
- schedule 2014 оны 1 сарын 7
- chat_bubble 1
Хүүхэд багачууд “Unimat” гэгч төхөөрөмжийг сонирхох болцгоов. Ерөнхий боловролын сургуулиас нь эхлээд, байгаль шинжлэх ухаан, физик, болон тенологийн салбаруудийг эрчимтэйгээр дэмжиж, хүүхдүүдэд инженер ухагдахгууныг зөвөөр төлөвшүүлэх үүрэгтэйгээр хийгдсэн хэмээн тус бүтээгдэхүүнийг борлуулагч компанийнхан танилцуулж байлаа. Овор багатайн дээр 100 хувь аюулгүй гэнэ.
Хүүхдэд аливаа зүйлийг бүтээхээсээ өмнө урдчилан төлөвлөх арга, сэтгэсэн бодлоо бодит амьдрал дээр бий болгох чадвар болон дадлагыг энэ төхөөрөмж дээр ажилласнаараа авах гэнэ.
Хүүхдүүдийн насанд нь зориулан хийсэн энэхүү төхөөрөмжийг эцэг эхчүүд үр хүүхэддээ авч өгч байхыг нь харлаа. Үнийн хувьд өндөр хэр нь хүүхдэд өгөх хүмүүжил нь түүнээс их хэмээн тайлбарлаж байлаа. Үзэгнийхээ гэрийг өөрөө хийж өөрийн гэсэн загвар бүхий автомашиныг модоор урлаж болно.
“Unimat playmat” нь хайрцгандаа дөрвөн төрлийн үйлдэлтэй модны төхөөрөмж. Бага насны хүүхдүүд болон эхлэн сурагчид хэрэглэхэд хялбар, аюулгүйн ажилпагааг хангасан төхөөрөмж аж.
“Unimat Basic“ нь хайрцгандаа дөрвөн төрлийн үйлдэлтэй модны төхөөрөмж багтдаг. Бага насны хүүхдүүд болон эхлэн суралцагчид хэрэглэхэд хялбар, аюулгүйн ажиллагааг хангасан ба модны токарь болон уран хөрөөний үүрэг бүхий төхөөрөмж.
“Unimat 1 Classic” хайрцгандаа 7 төрлийн үйлдэлтэй мод болон төмрийн ттөхөөрөмж юм. Модны төхөөрөмжүүд нь мөн л хүүхдэд аюулгүй. Ахлах ангийн хөдөлмөрийн хичээлд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хөдөлмөрийн багш нарт хичээл заахад сонирхолтой төхөөрөмж юм.
“Unimat Metalline” нь хайрцгандаа 6 төрлийн үйлдэлтэй төмрийн техөөрөмж багтдаг. Ахлах болон төгсөх ангийн хүүхдүүд уг багажийг ашиглаж сонирхолтой бүтээлүүд хийж болно.
“Unimat cnc” нь хайрцгандаа 6 үйлдэл бүхий мод болон төмөр, чулууг ЗD хэлбэрэзр компьютертэй холбон зорж өрөмдөх төхөөрөмжтэй. Техник технологийн сургуульд мөн мэргэжлийн төвшинд ажиллах хүмүүст зориулагдсан нарийн ажиллагаатай төхөөрөмж юм.
Аюулгүйн байдал талаас нь бодолцож хийсэн төхөөрөмж гэдэг нь илт байлаа. Хэрэглэхэд хялбар, хөрөөний ирэнд хуруугаа хүргэхэд загтнах төдий л мэдрэмж үзүүлдэг юм байна. тоног төхөөрөмж дээр ажиллахын тулд зориулалтын өрөө, тасалгаа шаардлагагүй. Ширээн дээр нэг ширхэг цаас тавих зай байхад л ашиглаж болохоор, хэмжээ нь А4 цаасны хэмжээтэй хийгдсэн. Шаардлагатай үед суурийг нэг метрийн урттайгаар сольж болдог. 12 вольтын DС мотортой тул дуу чимээ багатай. Шөнө дөлөөр ч орон сууцандаа ашиглаж болно.
Ер нь л бага насны хүүхдүүдээс эхлээд насны хязгааргүй, ажил мэргэжил хамаарахгүйгээр ашиглаж болохоор бүтээгдсэн төхөөрөмж юм байна. Мод, металл, хуванцар, чулуу зэрэг төрөл бүрийн материалуудыг бүтээлдээ ашиглах боломжтой.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...