14 дэх Топ моделиор Ариунбилэг тодорлоо
- schedule 2013 оны 12 сарын 4
- chat_bubble 0
Монголын загварын ертөнцийн “Гоёл-2014” наадам энэ жил 25 дахь удаагаа зохиогдож, шилдгүүдээ тодрууллаа.
Монголын дизайнеруудын холбоо, Дизайнеруудын академи болон Херо энтертэйнмент студийн хамтран зохион байгуулсан Гоёл-2014 наадам бямба гаригт Соёлын төв өргөөнд болж өнгөрөв. Ингээд 50 гаруй дизайнер, 70 гаруй загвар өмсөгчдөөс шилдгүүдийг танилцуулбал,
Дизайнер:
- Тусгай байр /“Керасис” брэндийн шагнал / дайзайнер И.Урангоо
- Тусгай байр: Сарангэрэл, ӨМӨЗО-ны Лю Ин /Хорчин үндэстний хувцасны коллекц/
- Шилдэг залуу дизайнер: н.Түвшинзаяа /Хөххотын загварын компанийг төлөөлж, “Нарны хатад” коллекц/
- Дизайнерын академын шагнал: “Хүндэт одон”-гоор Шилмэл загвар ХХК-ийн дизайнер Х.Батзаяа
- Топ 5 дизайнер: Д.Өнөболор /“Шилмэл загвар” ХХК/, Н.Отгонзаяа /“Сити” Дээд сургууль/, Н.Биндэрьяа /“Best tailor” компани/, Н.Цас, Н.Алтанчимэг /“Diamond fashion” компани/
- Шилдэг зохион бүтээх товчоо: “Дархан минж” ХХК
- Шилдгийн шилдэг дизайнер /Гранпри/: Оюунбилэг /“Аяс кашмер” компани/
Загвар өмсөгч:
- Тусгай байр /“Керасис” брэндийн шагналын эзнээр/ загвар өмсөгч Х.Халиунаа, н.Мөнгөнцэцэг, н.Сэлэнгэсүрэн
- Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Н.Чинзориг
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Н.Сарнай
- Шилдгийн шилдэг загвар өмсөгч “Топ модель”: С.Ариунбилэг
С.Ариунбилэг
С.Ариунбилэг нь
- “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл,
- “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл,
- “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл,
- “Miss World Univercity-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл
- “Miss World”, “Miss World Univercity”, “Miss International”, “Miss Continental” ОУ-ын тэмцээнүүдэд оролцож эх орныхоо нэрийг гаргаж байжээ.
Топ модель 2001 – Д.Болормаа
Топ модель 2001 – Э.Одгэрэл
Топ модель 2003 – Ч.Туяацэцэг
Топ модель 2004 – Х.Ундараа
Топ модель 2005 – Т.Баярзул
Топ модель 2006 – Д.Пүрэвсүрэн
Топ модель 2007 – Б.Алимаа
Топ модель 2008 – Г.Уранцэцэг
Топ модель 2009 – О.Уянга
Топ модель 2010 – Ч.Уранбилэг
Топ модель 2011 – Э.Сэлэнгэ
Топ модель 2012 – Ч.Ундрах
Топ модель 2013 – Д.Пүрэвдулам
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...