Дэлхийн хамгийн том бичил машины музей
- schedule 2013 оны 11 сарын 20
- chat_bubble 0
АНУ-ын Жоржиа мужийн Мадисонд байдаг “Bruce Weiner Microcar Museum” нэртэй жижиг машины музейн үзмэрүүдийг танилцуулья. Энэ музейд газар бүрт хийсэн янз бүрийн машинууд байдаг бөгөөд /ихэнхдээ 1940-1964 оны үеийн/ зөвхөн 700 сс-ээс бага мотортой, дээд тал нь 2 хаалгатай машинууд л байдаг. Энэ музейд хамгийн бага нь 50 сс мотортой тээврийн хэрэгсэл байдаг байна. Музейг Брус Вейнер хэмээх эр өөрийн хоббины дагуу цуглуулан байгуулсан.
5000 хүнтэй Мадисон хэмээх жижигхэн хотод тус музйег үзэхээр жил бүр дунджаар 35,000 жуулчин очдог байна.
Музейд барагцаагаар 200 гаруй машин, 300 гаруй мопед зэрэг бусад тээврийн хэрэгслүүд байдаг гэнэ. Тус музейн хамгийн үнэтэй үзмэр нь 322,000 ам.долларын 1958 оны F.M.R. Tg 500 машин юм.
Энэхүү хосгүй үнэ цэнэтэй музейг /машинуудыг/ 2013 оны хоёрдугаар сарын 15-16-нд бүхэлд нь дуудлага худалдаагаар зарах гэж байсан боловч зогсоосон байна.
1964 Peel P50
1954 Cuno Bistram
1956 Paul Vallee
1963 Vespa Ape
1956 Isetta Velam
1949 Champion CH-2
1966 Peel Trident
1972 Bond Bug 700E
1985 Sinclair C5
1956 Fuldamobil S-6
1951 Reyonnah
(Darin Schnabel/RM Auctions)
1949 Crosley Fram-O-Road Prototype
1955 Messerschmitt KR 200
1959 BMW-Isetta "Whatta Drag"
1957 Voisin Biscooter C31
1938 Velocar
1958 Goggomobil Dart
1959 Scootacar MK I
2005 MCC Smart Crossblade
1958 F.M.R. Tiger 500
1958 Zündapp Janus
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...