Төрийн далбааг уран сэтгэмжээр хийсэн хоолыг танилцуулъя
- schedule 2013 оны 10 сарын 15
- chat_bubble 0
Австралийн Сидней хотноо болсон хоолны фестивалд доорх хоолуудыг танилцуулжээ. Энэхүү фестивалийг сая гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ахлах тогооч нар улс орны хоолны онцлогыг тусгасан төрийн далбааг урласан байна. Ингээд уншигч таньд 18 орны төрийн далбааг өөрсдийн үндэсний хоолоороо хэрхэн урласаныг үзүүлье. Аль далбаа нь таны сэтгэлийг татаж арааны шүлс асгаруулж байна вэ?
Вьетнам далбааг рамбутан /rambutan/, лучээ /lychee/ болон одон жимс /starfruit/ хийжээ.
АНУ-ын төрийн далбааны орцонд хотдог, кетчуп, гич, бяслаг оржээ.
Англи улсын далбааг бин, крем, болон жимсний чанамалаар хийжээ.
Туркийн далбаа нь Локум гэх Турк үндэстний тусгай махаар хийсэн далбаа
Тайланд далбаа нь чихэрлэг чили сүмс, кокос, цэнхэр хавчнаас бүрдэж байна.
Испани далбааг чоризо / chorizo /гэх хиам болон цагаан будаагаар урлажээ.
Швейцари улсын далбааг чаркутери /charcuterу/ хиам болон эмментал /emmental/ бяслагаар хийжээ.
Өмнөд Солонгосын далбаа нь кимбаб болон сүмснээс бүрдсэн байна.
Леваны далбаа нь лаваш /lavash/, фаттоуш /fattoush/ ургамлын навч зэрэг оржээ.
Японы далбаа хамгийн энгийн буюу туна загас болон цагаан будаагаар хийсэн байна.
Индеонез улсын далбааг халуун ногоотой карри болон цагаан будаа /Sambal/-ны хамтаар хийжээ.
Энэтхэг далбааны хувьд карри, будаа, паппадум гамбирийг оруулжээ.
Грекийн далбаа нь Каламатагаас гаралтай олив болон фета бяслаг /цагаан өнгөтэй бутарсан бяслаг юм/-аар хийжээ.
Франц далбаа нь цэнхэр бяслаг, брие бяслаг мөн усан үзмээс бүрдэж байгаа юм байна.
Хятадын далбааг луун жимс ба одон жимсээр хийжээ.
Бразил: Гадилын навч, далдуу мод, хан боргоцой болон пасион жимс
Австралийн далбаанд мах, шанзтай боов, сүмс зэргийг оруулсан байна.
Италийн далбааг тус улсын үндэсний хоол болох басил навч, гоймон, улаан лооль зэргээр бүтээжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...