Хог дээрээс хүүхэд олсон нохой
- schedule 2016 оны 3 сарын 14
- chat_bubble 0
Кампинас хотын ядуу өрхүүд байрлах нэгэн хорооллын хогийн цэгээс гудамжны нохой амандаа нэгэн юм олон зуусан нь мэндлээд удаагүй хүүхэд байсан байна. Нохой хамгийн ойр байрлах байшин руу дөхөж ирсэн байна. Гэрийн эзэгтэй энэ бүгдийг хараад хурдхан тусламж дуудсан байна. Нохой хүүхдийг их болгоомжтой зууж явсан гэнэ. Азаар сайн нохойтой таарч хүүхэд амь гарчээ.
Хүүхдийг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэжээ. Эмч нар охинд үзлэг хийгээд эрүүл охин байна гэж мэдэгдлээ. Охинд тэд Анжела хэмээн нэр хайрлажээ. Цагдаагийнхан охины ээжийг хайж байна.
Харин орон гэргүй нохойг авах гэсэн иргэд олон байсан ч тэд нохойг сурсан дассанаараа өөрийн дураар амьдрах нь дээр хэмээн үзжээ.
Нохойг хооллох эздийн тоо харин нэмэгдсэн гэнэ.
\
\
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...