ХААХ
ЭМЧЛҮҮЛЭГЧ ИРГЭНИЙГ ГАДНААС ЭМ, ТАРИА АВЧ ИРЭХИЙГ ШААРДВАЛ ЭМДЕГ-Т ХАНДААРАЙ
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛ ЭРХЛЭЖ БУЙ ГАДААД ИРГЭД 8,1 МЯНГА БОЛЖ, ГАДААДАД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХЭЭР 324 ИРГЭН ЗУУЧИЛЖЭЭ
ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ТАНИЛЦ
ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ 5 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ
ҮНДЭСНИЙ БАЯЛАГИЙН САНГИЙН ХУРИМТЛАЛЫН САНГ НЭЭЛЭЭ
Сумогийн домог Кёкүтэнхо зодгоо тайллаа
- schedule 2015 оны 7 сарын 28
- chat_bubble 0
Арлын Япон улсын мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдээс хамгийн олон жил амжилттай барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням Нагоя башёгоор зодог тайлж буйгаа өчигдөр албан ёсоор /2015.07.27/ зарлалаа. Тэрээр долоодугаар сарын башёг 3 даваа 12 унаатайгаар өндөрлүүлсэн нь зодгоо тайлахад хүргэлээ. Уг нь тэрбээр 9 сард дээд зиндаанд 100 дахь башёдоо /100-аас дээш башёд барилдсан хүн ганц л байдаг. - Кайо/ төрсөн өдрөө хүртэл барилдахыг хүсч байсан юм. Нагоя башёд амжилтгүй барилдсан нь түүнийг жүрёо зиндаанд буулгахаар болгожээ.
Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням /Kyokutenho Masaru/ 1992 онд Монголоос очсон анхны 6 залуугийн хамт японы мэргэжлийн сүмод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1996 оны 3 сард анх удаа цолтой бөх болон жүрёод дэвшиж байсан бол 1998 оны 7-р сард хамгийн дээд зиндаа макүүчид дэвшин барилдаж байлаа.
Харин 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанаас огт буулгүй барилдаж, олон олон дээд амжилтуудыг тогтоосон юм.
2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа маэгашира цолтойгоор түрүүлсэн билээ. Ийнхүү тэрээр хамгийн ахмад настайдаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөх болсон юм.
Сумогийн домог маань нэг удаа түрүүлэхээс гадна мөн нэг удаа түрүүлэгчтэй өрсөлдсөн /ред. 2-р байранд орсон гэдгээс илүү/. Аваргыг унагаасан алтан од /кинбоши/-ыг 2 удаа хүртсэн. Тусгай барилдааны 9 шагнал хүртсэн юм.
Тэрээр мэргэжлийн сүмод зүтгэсэн 23 жилийн дараа ийнхүү зодог тайлж байна.
Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням
Дээд цол: Сэкивакиэ
Дэвжээний нэр: - Ота Масару (2005.07)
Төрсөн он сар, өдөр: 1974.09.13 (41 нас)
Гарал: Монгол улс, Налайх
Өндөр болон жин: 190.5 cm 144.5 кг
Дэвжээ: Ошима - Томозуна
Дэвжээний нэр: Кёкүтэнхо Масару
Дохёд гарсан өдөр: 1992.03
Нийт барилдааны амжилт: 927-944-22/1870 (140 башё)
- Макүүчид 697-773-15/1470 (99 башё), Түрүү -1, Түрүүлэгчтэй өрсөлдсөн - 1, Канто-шо /Kanto-Sho/ буюу Дайчин барилдааны шагнал -7, Кинбоши буюу Алтан од - 2
Сэкивакиэ 16-29/45 (3 башё)
Комүсүби 57-78/135 (9 башё), 1 Канто-шо
Маэгашира 624-666-15/1290 (87 башё), 1 түрүү, 1 түрүүлэгчтэй өрсөлдсөн, 6 Канто-шо, 2 Кинбоши
- Жүрёод 128-112/240 (16 башё)
- Макүшитад 49-35/84 (12 башё)
- Сандамэд 23-12/35 (5 башё)
- Жониданд 24-11-7/34 (6 башё)
- Жонокучид 6-1/7 (1 башё)
- Маэ-зумод 1 башё
Нийт барилдааны дүн
Кёкүтэнхо-Н.Цэвэгням
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...