Дэлхийн хамгийн том 5 агаарын хөлөг
- schedule 2015 оны 3 сарын 9
- chat_bubble 0
1. Антонов Ан-225 Мрия
Дэлхийн хамгийн том онгоц бол Ан-225 Мрия. Хуучнаар ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1980 онуудад зохион бүтээгдсэн ачаа тээврийн онгоц. АН 225 нь АН 124 онгоцон дээр суурилан хийгдсэн, зургаан турбо хөдөлгүүртэй, өөрийн жин 285 тн, нийт жин 640 тн. Зөвхөн ганцханыг хийсэн бөгөөд одоо Укрианы эзэмшилд байгаа.
1988 оны 12 сарын 21-нд анхны нислэгээ хийж байжээ. 1989 онд Парисын, 1990 онд Фамбороугийн айр шоунд оролцож байсан. Хоёр онгоцны захиалга авсан боловч ЗХУ задарснаар биелүүлж чадаагүй гэнэ. Одоо овор ихтэй, хүнд бүхэл ачааг тусгай захиалгаар хүргэдэг. 250 тн ачааг нэг нислэгээр хүргэх чадвартай.
Анхны даалгавар нь 2001 онд 4 танк /нийт жин нь 253.82 тн/ 10,750 м өндөрт, 1,000 км-т 763.2 км/цагийн хурдтайгаар хүргэж байсан байна. Түүнээс хойш маш олон арилжааны нислэг үйлдсэн.
Ан-225 Мрия онгоцны үзүүлэлт
- Багийн гишүүн: 6
- Урт: 84 м (275 ft 7 in)
- Далавчны урт: 88.4 м (290 ft)
- Өндөр: 18.1 м (59 ft 5 in)
- Өөрийн жин: 285,000 кг (628,317 lb)
- Хөөрөх жингийн дээд хэмжээ: 640,000 кг (1,410,958 lb)
- Ачааны хэмжээ: 300,000 кг
- Ачаа ачих зай – эзэлхүүн 1,300м3, урт 43.35 м, өргөн 6.4 м, өндөр 4.4м
- Дээд хурд: 850 км/цаг (528 mph; 459 kn)
- Нислэгийн хурд: 800 км/цаг (497 mph; 432 kn)
- Алслалт /буулгүйгээр нисэх/: 15,400 км (9,569 mi; 8,315 nmi) Дүүрэн ачаатай үед 4,000 км(2,500 mi)
- Нслэгийн өндөр: 11,000 м (36,089 ft)
2. Airbus A380F
Дэлхийн хоёр дахь том онгоц бол Европын орнуудын /Франц, Герман, Их Британи, Испани/ хамтарсан Airbus компанийн Эйрбус А380. Зорчигч тээврийн дэлхийн хамгийн том онгоц. Хамгийн анхны нислэгээ 2005 оны 04-р сарын 23-нд хийсэн. Airbus А380 онгоц нь үндсэн хоёр хувилбартай. А380-800, А380F. 2015 оны байдлаар уг онгоц 428 сая ам.долларын өртөгтэй байгаа. Одоогоор нийт 153 хийгдсэн.
А380-800 - Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн онгоц. Уг онгоц үндсэн зорчигчийн тоо нь 555 боловч нийт 853 хүртлэх зорчигчийн суудалтай байх боломжтой гурван ангилал бий. Зорчигчийн хоёр тавцантай /хоёр давхар/. Харин А380F ачаа тээврийн зориулалттай. Нийт 853 зорчигчмйг дунджаар 900 км/цагийн хурдтайгаар буулгүйгээр 15,700 км тээвэрлэх хүчин чадалтай.
Airbus A380 онгоцны ерөнхий үзүүлэлт
Бойнг | A380-800 | A380F |
---|---|---|
Нисэгчид | 2 | |
Суудлын тоо |
407-526 (3-class) 644 (2-class) 853 (1-class) |
12 хүн |
Урт | 72.73 м | |
Далавчны урт | 79.75 м | |
Өндөр | 24.45 м | |
Тэнхлэг хоорондын зай | 31.88 м | |
Ачаа зорчигчийн кабин |
49.9 м дээд давхар 44.93 м доод давхар |
|
Хөөрөх хамгийн их жин | 575,000 кг | 590,000 кг |
Буух хамгийн их жин | 394,000 кг | 427,000 кг |
Өөрийн жин | 369,000 кг | 402,000 кг |
Өөрийн цжвжр жин | 276,800 кг | 252,200 кг |
Ачааны эзэлхүүн | 184 м3 | 1,134 м3 |
Хурд |
1020 км/цаг |
|
Буулгүйгээр нисэх зай | 15,700 км | 10,400 км |
Хамгийн өндөрт нисэх | 13,136 m | |
Шатахууны дээд хэмжээ | 323,546 литр |
3. Бойнг 747
АНУ-ын Бойнг компанийн алдар 747 бол дэлхийд зорчигч тээвэрт олон арван жил ноёрхож байсан дэлхийн хамгийн том онгоц. Анхны нислэгээ 1969 онд хийж туршилтыг амжилттай давснаар 1970 оноос олноор үйлдвэрлэж эхэлсэн. 2015 оны 1-р сарын байдлаар 1502 ширхэг Бойнг 747 онгоц үйлдвэрлэгдэн борлуулагджээ. 1967 онд 24 сая ам.долларын өртөгтэй байсан бол 1982 онд 83 сая, 2007 онд 352 сая ам.долларын өртөг зардлаар босож байна.
Бойнг 747 нь 40 гаруй жилийн турш хийгдэж байгаа тул маш олон /20 гаруй/ загвар хувилбартай. Тэдгээрийн үндсэн 5 серид /747-100, 747-200, 747-300, 747-400, 747-8/ хуваадаг. Бойнг 747 дунджаар 71-77 м урт, 60-68м өргөн, 19.3 м өндөр бөгөөд 480-565 зорчигч буюу 200-220 тн ачаа тээвэрлэх чадвартай.
Бойнг 747 онгоцны ерөнхий үзүүлэлт
Сери | 747-100B | 747-200B | 747-300 |
747-400 747-400ER |
747-8I |
---|---|---|---|---|---|
Багийн нисэгч | 3 | 2 | |||
Суудлын багтаамж |
480; 550 (1-class) 412 (2-class) 266 (3-class) |
565; 660 (1-class) 496 (2-class) 412 (3-class) |
605 (maximum) 467 (3-class) |
||
Урт | 70.6 м | 76.25м | |||
Кабины дотоод өргөн | 6.1 m | ||||
Далавчны урт | 59.6 м | 64.4 м | 68.5 м | ||
Өндөр | 19.3 м | (19.4 м | 19.4 м | ||
Ачааны хэсгийн эзэлхүүн | 175.3 м3 = 30xLD1 |
170.5 м3 ER: 158.6 м3 |
161.5 м3 | ||
Өөрийн жин | 162,400 кг | 174,000 кг | 178,100 кг |
178,756 кг ER: 184,600 кг |
214,503 кг |
Хөөрөх дээд жин | 333,390 кг | 377,842 кг |
396,890 кг ER: 412,775 кг |
447,696 кг | |
Хурд /11,000 м өндөрт |
893 км/цаг |
913 км/цаг) ER: 918 км/цаг |
918 км/цаг | ||
Дээд хурд | 955 км/цаг | 988 км/цаг | |||
Буулгүйгээр нисэх зай | 9,800 км | 12,690 км | 12,400 км |
13,450 км ER: 14,200 км |
15,000 км |
Шатахуу дээд багтаамж | 183,380 литр | 199,158 литр |
216,840 литр ER: 241,140 литр |
243,120 литр |
4. Антонов Ан-124 Руслан
Дэлхийн ачаа тээврийн старатегийн хамгийн том онгоцнуудын нэг. Хуучнаар ЗХУ-ын үед Антоновын зохион бүтээх товчоонд бүтээж 1982 онд анхны нислэгээ хийж 1986 оноос хойг үйлдвэрлэж байгаа. Нийт 55 ширхэгийг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэлийн өртөг нь 70-100 сая ам.доллар.
Ан-124 Руслан онгоцны кран нь 30 тн ачаа өргөх чадвартай ба нийт 150 тн ачаа эсвэл 88 зорчигч тээвэрлэх чадвартай. Ачааны хэсэг нь 36×6.4×4.4 м хэмжээтэй ба Америкийн Галакси С-5-аас 20 хувиар илүү. 2013 оны байдлаар АН-124 100 гаруй улсад 768 удаа захиалгат нислэг үйлдэж байжээ.
1987 онд нийт 455 тн жинтэйгээр хөөрч буулгүйгээр 20,151 км нисэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. АН-124 нийтдээ 10 гаруй хувилбар загвартай.
Антонов Ан-124 Русланы ерөнхий үзүүлэлт
- Экипаж: 4–6
- Багтаамж: 88 зорчигч, нийт 350 сандал байрлуулах боломжтой.
- Даац: 150,000 кг
- Урт: 68.96 м
- Далавчны урт: 73.3 м
- Өндөр: 20.78 м
- Өөрийн жин: 175,000 кг
- Хөөрөх жин: 405,000 кг
- Даацны дээд хэмжээ: 230,000 кг
- Дээд хурд: 865 км/цаг
- Дундаж хурд: 800–850 км/цаг
- Буулгүйгээр нисэх зай: 5,200 км
- Нисэх өндөр: 12,000 м
- Хамгийн их ачаатайгаар хөөрөх зурвас : 2,520 м
- Хамгийн их ачаатайгаар буу зурвас: 900 м
5. Lockheed C-5 Galaxy.
АНУ-ын Локхид компанийн цэргийн тээврийн С-5 Галакси онгоц бол одоо үүргээ гүйцэтгэж байгаа дэлхийн хамгийн том 5 дахь онгоц юм. Анхны нислэгээ 1968 онд хийж 1970 оноос бөөнөөр үйлдвэрлэлд нэвтэрсэн. Одоогоор 131 ширхэгийг үйлдвэрлэсэн ба хоёр үндсэн хувилбартай /C-5A: 1968–1973, C-5B:191985-1989/. Уг онгоцыг цэрэг армийн зориулалтаар бүтээн ашиглаж байгаа 1987 оны байдлаар 168 сая ам.долларын өртгөөр бүтээгдэж байжээ.
Ачааны хэсэг нь 37*4.1*5.8 м харьцаатай 880 м.куб эзэлхүүнтэй.
- Экипаж: 7 хүн
- Даац: 122,470 кг
- Урт: 275.31 м
- Далавчны урт: 67.89 м
- Өндөр: 19.84 м
- Өөрийн жин: 172,370 кг
- Ачаалсан жин: 348,800 кг
- Хөөрийн дээд жин: 381,000 кг
- Дээд хэруд: 932 км/цаг
- Дундаж хурд: 919 км/цаг
- Буулгуйгээр нисэх зай: 4,440 км (119,400 кг ачаатай)
- Нисэх өндөр: 10,600 м (279,000 кг ачаатай)
- Хөөрөх зайн зурвас: 2,600 м
- Буух зайн зурвас: 1,100 м
- Шатахууны дээд хэмжээ: 193,600 литр
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...