Дугуй, дугуй, дугуй, унадаг дугуй
- schedule 2014 оны 6 сарын 19
- chat_bubble 0
Унадаг дугуй бол дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгслээр автомашины дараа хоёрдугаарт ордог. Гэхдээ байгаль орчинд хор хөнөөлгүй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой гээд маш олон зүйлээр автомашинаас давуу байдаг.
Унадаг дугуйны түүх анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн гэдэг. Харин жийдэг дөрөөтэй хийж эхэлсэн цаг хугацаа нь 1800-аад оны эхэн үе.
Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн байдаг бол харин олон тоогоор үйлдвэрлэж эхэлсэн үе бол 19-р зууны сүүлчээр гэдэг.
Унадаг дугуй мод, төмөр, хуванцар, үнэт металл, холимог зэрэг төрөл бүрийн материалаар янз бүрийн насныханд төрөл бүрийн зориулалтаар янз бүрийн загвартай хийж байна.
Сүүлийн үед нарны эрчим хүч хуримтлуулан ашигладаг, компьютерийн хяналттай гээд техник технологийн дэвшлүүд ашигласан дугуйнууд үйлдвэрлэж байна. Энд моторт унадаг дугуйн тухай яриагүй. Өнөө үед тэрбумаас давсан тоогоор унадаг дугуйг үйлддвэрлэгдсэн байгаа гэж тооцоолдог байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...