"Ив Роше"-н гоо сайхны салонд иллэг хийлгэхэд 15 000 төгрөг
- schedule 2013 оны 10 сарын 4
- chat_bubble 0
Ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын "Ив Роше" компанийн бүтээгдэхүүн охид бүсгүйчүүдийн хувьд хэдийнээ танил болжээ. Дэлхийн стандартад нийцсэн Франц улсын гоо сайхны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны салоны үнэ ханшаас та бүхэнд толилуулах гэж байна. Тус компани нь одоогоор гурван салбар дэлгүүр, 11 гоо заслын кабинеттэй юм байна. Хэрэв та хүсвэл утсаар цаг авч үйлчлүүлж болно.
Нүүрний үйлчилгээ | Үнэ |
Ургамалтай цэвэрлэх үйлчилгээ | 22000 |
Ультра эмзэг арьсны үйлилгээ | 45500 |
Ультра холимог бөгөөд тослог арьсны үйлчилгээ | 45500 |
Ультра хуурай арьсны үйлчилгээ | 45500 |
Чийгшүүлэн толийлгох үйлчлигээ | 47500 |
Алимны ологозидтой үрчлээний эсрэг үйлчилгээ | 88500 |
Чацарганы ийлдэстэй нүүр өргөж чангаруулах үйлчилгээ | 88500 |
Био культур-экологийн цэвэр бүтээгдэхүүнээр тэжээл өгөх үйлчилгээ | 50000 |
Эфирийн тостой нүүрийг тайвшруулах үйлчилгээ | 15000 |
Өдрийн будалт | 8000 |
Гоёлын будалт | 12000 |
Чийгшүүлэх үйлчилгээ | 30500 |
Нүүрний иллэг | 15000 |
Зовхины маск | 1500 |
Маск | 9000 |
Хаммама-Бүх биеийг эфирийн тосоор гуужуулах үйлчилгээ | 34000 |
Эфирийн тостой бүх биеийг сэргээх үйлчилгээ | 27500 |
Эфирийн тостой бүх биеийн алжаал тайлах иллэг | 35000 |
Толгой хүзүүний ядаргаа тайлах иллэг | 5500 |
Нурууны ядаргаа тайлах иллэг | 8000 |
Гарын ядаргаа тайлах иллэг | 5000 |
Хөлийн ядаргаа тайлах иллэг | 8000 |
Бүх биеийн тураах иллэг | 19000 |
Хэвлийн тураах иллэг | 8000 |
Гуя, хэвлийн тураах иллэг | 12000 |
Илүүдэл шар үс хуулах үйлчилгээ | Үнэ |
Бүтэн нүүрний эпиляци | 15000 |
Хөмсөгний эпиляци | 5000 |
Уруулын эргэн тойроны эпиляци | 5000 |
Бүтэн гарын эпиляци | 15000 |
Гарын шууны эпиляци | 10000 |
Суга | 8500 |
Цавь /хагас/ | 18000 |
/бүтэн/ | 24000 |
Бүтэн хөлийн эпиляци | 20000 |
Хөлний өвдөг хүртэл эпиляци | 15000 |
Гоо сайхны маскыг хийж, хэрэглэхээсээ өмнө аллерги өгөх эсэхээ анхаараарай!
Өндөгний зөөллөх маск
Орц: Нэг ширхэг өндөгний шар, 2 цайны халбага ургамлын тос, нэг цайны халбага луувангийн шүүс, нэг цайны халбага исгэсэн байцааны шүүс, 2 цайны халбага тослоггүй цөцгий, тал цайны халбага нимбэгний шүүс.
Бэлтгэх арга: Өндөгний шарыг хөөсөртөл нь хутгасны эцэст ургамлын тос, луувангийн шүүс, исгэсэн байцааны шүүс, тослоггүй цөцгий, нимгэний шүүс хийж сайтар хутгана.
Хэрэглэх арга: Нүүрэндээ түрхээд 15 минут байлгасны эцэст балжингармын хандтай бүлээн усаар угаана. Дараа нь тэжээлийн эсвэл чийгшүүлэгч тос түрхээрэй.
Тэжээлийн өндөгний маск
Орц: Нэг ширхэг өндөгний шар, нэг цайны халбага жимс эсвэл ногооны крем, нэг цайны халбага ургамлын тос.
Бэлтгэх арга: Өндөгний шараа задалж хутгасны эцэст дурын жимс эсвэл ногооны кремтэй холино. Уг хольц дээрээ ургамлын тосоо хийж сайтар хутгана.
Хэрэглэх арга: Нүүрэндээ түрхээд 15 минут байлгасны эцэст буцалсан хүйтэн усаар угааж, үлдэгдэл маскыг хөвөн салфеткаар арчин авч тэжээлийн тос нимгэн түрхэнэ.
Витаминтай маск
Орц: Хоёр цайны халбага тослог ихтэй тэжээлийн тос, 20 дусал А, 10 дусал Е, 10 дусал Д витамин мөн алоэн шүүс.
Бэлтгэх арга: тэжээлийн тосон дээрээ витаминуудаа хийж сайтар холино.
Хэрэглэх арга: Эхлээд маскныхаа талыг нүүрэндээ түрхэж хурууныхаа өндөгөөр тойрог хөдөлгөөнөөр 10 минутын турш иллэг хийсний эцэст үлдсэн маскаа түрхээд 10 минут байлгана. Бүлээн усаар угааж маскыг авна.
Алоэн шүүс бүхий тэжээлийн маск
Орц: 10 гр тэжээлийн тос, 7 гр өтгөрүүлсэн алоэн шүүс.
Бэлтгэх арга: тослог ихтэй тэжээлийн тосоо алоэн шүүстэй хольж сайтар хутгана.
Хэрэглэх арга: Нүүрэндээ түрхээд 25 минут байлгасны эцэст бүлээн усаар угааж, үлдэгдлийг нь лосьон эсвэл тоникоор арчиж авна.
Яншуйтай тэжээлийн маск
Орц: 100 гр яншуйн навч, 10 гр ясны чөмөг, нэг цайны халбага тосон туулга, нэг цайны халбага витамин А.
Бэлтгэх арга: Яншуйн навчаа жижиглэн хэрчээд тосон туулга, ясны чөмөг, витамин А-тай хольж сайтар хутгана.
Хэрэглэх арга: Нүүрэндээ түрхээд 15 минут байлгасны эцэст хөвөн сальфеткаар арчиж авна.
Цагаан шавран тэжээлийн маск
Орц: 100 гр цагаан шавар, 10 гр төмсний гурил буюу крахмал, нэг цайны халбага глицерин, 50 гр какаоны тос, тал цайны халбага спирт, нэг цайны халбага сарнайн ус.
Бэлтгэх арга: Цагаан шавар, төмсний гурил, глицерин, какаоны тос, спиртээ усан ваннд нэг бие болтол нь хутгана. Дараа нь сарнайн усаа нэмж хийнэ.
Хэрэглэх арга: Нүүрээ сайтар цэвэрлэж утсаны дараа маскаа түрхэж 5 минут байлгасны дараа бүлээн усаар угааж лосьоноор арчина.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...