BRT ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АВТОБУСНЫ БУУДАЛ ОРЧМЫН НӨЛӨӨЛӨЛД ӨРТСӨН ИНЖЕНЕРИЙН ШУГАМЫГ ХОНГИЛЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛНЭ
- schedule Өчигдөр 16 цаг 45 минут
- chat_bubble 0
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Тусгай замын автобус (BRT) төслийн чиглэл нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас Глобал сургуулийн баруун тал хүртэл нийт 12.9 км үргэлжлэх бөгөөд 19 зогсоолтой байна. Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Уг төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг газар доогуур хонгилын системд шилжүүлнэ. Ингэснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм.
Тусгай замын автобус нь замын хөдөлгөөний оргил цагт 6000, өдөрт 25’000-35’000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд дундаж хурд 20-25 км/ц байна. Энэ нь замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой аж. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах тооцоолол гарсан байна.
Ташрамд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, есдүгээр сарын 3-нд Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжээд байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...