МИАТ ТӨХК ХОЁР ДАХЬ “DREAMLINER B787-9” АГААРЫН ХӨЛГӨӨ ӨНӨӨДӨР ХҮЛЭЭН АВЛАА
- schedule 2024 оны 4 сарын 25
- chat_bubble 0
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК хоёр дахь “DREAMLINER B787-9” агаарын хөлгөө өнөөдөр хүлээн авлаа.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.МӨНХТАМИР: Өнөөдөр бид дэлхийд тэргүүлэгч AerCap” компаниас хоёр дахь “БОИНГ 787-9” агаарын хөлгөө хүлээн авлаа.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, Ази, Европыг холбосон зорчигч тээвэр болон ачаа тээврийг нэмэгдүүлэх, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэхүү агаарын хөлөг нь гол үүрэг гүйцэтгэнэ.
“БОИНГ 787-9” агаарын хөлгийн дарга Б.ӨНӨБАТ: БОИНГ 787-9 агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх бөгөөд тасралтгүйгээр 16-17 цаг нисэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хийгдсэн гэдгээрээ давуу талтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна.
МИАТ компани цаашид АНУ, Сингапур, Вьетнамын Хо Ши Мин, БНХАУ-ын Шанхай, Саньяа, Эрээн хотруу хуваарьт шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...