”ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2030 ОН ГЭХЭД ОЙРОЛЦООГООР 95 МЯНГАН ТОНН ХҮДЭР ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭНД ХҮРГЭНЭ
- schedule 2023 оны 3 сарын 2
- chat_bubble 0
"Оюу Толгой" ХХК 2022 оны IV улиралд 32,343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснээр жилийн нийт дүн нь 129,468 тонн болж, өнгөрсөн оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө болох 110,000-150,000 тонн хүргэж чаджээ. Түүнчлэн өнгөрсөн улиралд 34,222 унц, 2022 онд нийт 183,787 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр төлөвлөгөөгөө биелүүлсэн байна.
"Энэ сард бид гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлж, аажмаар хүчин чадлаа нэмээд явна. Эхний ээлжид 4000 тонн хүдэр олборлох бөгөөд яваандаа 10 мянган тонн хүргэнэ. Эцсийн дүндээ 2030 он гэхэд гүний уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн эзэмшиж, өдөрт ойролцоогоор 95 мянган тонн хүдэр олборлох хэмжээнд хүргэнэ. Ингэснээр өнөөдрийн байдлаар жилд 130,000 орчим тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж байгаа нь 500 мянган тонн болж нэмэгдэнэ гэж тооцоолсон" хэмээн "Оюу Толгой" ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер ярилцлагадаа дурдлаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...