СҮҮЛИЙН 24 ЦАГТ 2,565 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, 17 ХҮН НАС БАРЛАА
- schedule 2021 оны 10 сарын 13
- chat_bubble 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
2021 оны аравдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 2,565 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 19,443 иргэн, хэвтэн эмчлүүлж буй 3,364 хүүхэд, хэвтэн эмчлүүлж буй 1,486 жирэмсэн эх эмчлүүлж байна. Мөн гэрийн хяналтад 60,425 иргэн байгаа юм.
Өдрийн эдгэрсэн тохиолдлын тоо 8,236 болсон байна. Улаанбаатар хотод 1,322 орон нутагт 1,243 тохиолдол тус тус бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нас барсан иргэдийн насны хувьд 0-20 насны 1, 41-60 насны 1, 61-80 насны 7, 80-аас дээш насны 8 иргэн нас баржээ. Хүйсийн хувьд авч үзвэл 10 эмэгтэй, 7 эрэгтэй байгаа бол нас баралтын шалтгаан нь архаг хууч өвчтэй болон ковидын хавсарсан 16 , цар тахлын 1 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралт 1,409 боллоо.
Коронавируст халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийн байдал:
- Хөнгөн: 10,140
- ,Хүндэвтэр: 6,748
- Хүнд: 2,191
- Нэн хүнд: 364 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-наас “Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ Ковид-19-ийн халдвараас хамгаална” хэмээн уриаллаа.
С.ГАНЦЭЦЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...