ХӨХ ХОТ: Хөх хотод нийтийн тээвэр нь хэвийн ажиллагаанд оров
- schedule 2020 оны 2 сарын 22
- chat_bubble 0
ХӨХ ХОТ: Хөххотын нийтийн тээвэр 02-р сарын 21-ээс эхлэн зориулалтын үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Хөххотын зарим аж ахуй нэгж, байгууллагууд ажиллаж эхлээд байна. Одоогоор хотын нийтийн тээврийг хэвийн ажиллагаанд оруулах нь иргэдийн амьдралд хамгийн чухал зүйл болоод байна. 02-р сарын 20-ны өдөр Хөххотын нийтийн тээврийн корпорац мэдээлэл хийлээ.
Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын ажлын хугацаанд бүх төрлийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө нам, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, нийгмийн бүлгүүдэд зориулан автобусны үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Хөххотын нийтийн тээврийн корпорацын ашиглалтын хэлтсийн захирал Хао Жюньлань сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа,
-01-р сарын 28-наас эхлэн хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Энэ хугацаанд бид ажилчдынхаа биеийн эрүүл мэндэд бүрэн анхаарч ажилласан. Бүх автобусыг эмх цэгцтэй байрлуулж, тээврийн хэрэгслийг ариутгах, агааржуулах зорилгоор тусгай ажилтнууд өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэж ажилласан. Одоогийн байдлаар тээврийн хэрэгсэл, жолооч, ажилтнууд бүгд бэлэн байдалд байгаа бөгөөд Хөххот дахь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төвөөс ирүүлсэн мэдэгдлийн дагуу автобусны шугамууд нээгдэнэ гэжээ.
Одоо хөдөлгөөнд оруулах зориулалтын автобусуудын доторх суудал, шал, цонхны шил, бусад хэрэгслийг цэвэрлэж ариутгаж байна. Автобусны компани нь ур чадвар, хариуцлагатай мэдрэмжтэй жолооч нарыг сонгож зориулалтын автобусыг бариулахаар болжээ. Жолооч нь ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээсээ өмнө биеийн халууныг хэмжин, маск зүүж, тээврийн хэрэгслийг жолоодох явц дундаа цонхоо нээж агааржуулалт хийх хэрэгтэй. Жолоочоос бусад нэг ажилтныг нэмж тохируулан, зорчигчдын бүртгэл, халууны хэмжилт, зорчигчдыг эмх цэгцтэй байрлуулах ажлыг хийх юм байна.
Найруулагч: Сараа
Эх сурвалж: www.solongonews.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...