2018 оны зурхай: Хонинуудыг маш олон гайхамшиг хүлээж байна
- schedule 2018 оны 1 сарын 31
- chat_bubble 1
Хониныхныг нохой жилд олон гайхамшиг, олон адал явдлууд тосож байна. Өнгөрсөн жил таны нууц хүсэл биелээгүй бол нохой жил таны асуудлыг шийдэж, ирээдүйн төлөвлөгөөгөө биелүүлэхэд тусалж чадна. Өрсөлдөгчид тань таныг хууран мэхлэхийг оролдох ч нохой жилд бүү ай. Таныг нохой хамгаалах болно. Бизнесийн бүх үүд хаалга нээгдэнэ. Гайхалтай үр дүнд хүрнэ.
Хувийн амьдрал тань өөрчлөгдөж, гайхалтай бэлгүүдээр дүүрэн байх нь. Нохой жилд хонь ганцаардахгүй. Ганц бие хонь шинэ найз залуутай болж, ер бусын идэвхтэй амьдарна. Одод таны амралтыг мартсан бололтой. Таны ажил амжилтаар дүүрэн байна. Гэхдээ амрах хэрэгтэйг сануулж байна.
Хайр дурлалын хувьд сонирхолтой нэгэнтэй учирна. Гэвч өөрт тохирохгүй гэж үзвэл сонгох хэрэггүй. Нохойн ачаар та зөв хүнээ олох болно. Нохой таныг муу хүмүүсээс холдуулна. Энэ жил хонинуудын урмыг хугалахгүй. Ухаалаг, хөөрхөн хүүхэд төрүүлж, амьдралын аз жаргалыг мэдэрнэ.
2018 он таны хувьд хайртай хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоогоо улам бататгасан сайхан цаг мөч байх болно. Гэр бүлийн тань амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Орон сууж барихыг хүсвэл нохой танд тусална. Зочныхоо өрөөг гайхалтай сайхан тохижуулаарай. Мөн гэр бүлийн ахмад настандаа анхаарал хандуулж, тохь тухтай амраахыг хичээгээрэй.
Нохой жилд хонинуудын эрүүл мэнд сайн байх боловч муу зуршлаасаа татгалзахыг санал болгож байна. Тамхины утаанаас хол бай. Хонинууд энэ онд эрч хүчээр дүүрэн байх болно. Спортоор идэвхтэй хичээллэж, хоол хүнсний чанартайг сонгоорой. Хиам, чипс зэрэг хэрэггүй хүнснээс татгалз. Бах, Моцарт, Шуберт сонсож, сэтгэлээ сэргээ. Интернэтээр удаан аялах хэрэггүй. Эрүүл амьдралын хэв маягийг илүүд үз.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...