ШӨХТГ-ын Улсын байцаагчид Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхээр сургалтанд хамрагдав
- schedule 2017 оны 9 сарын 21
- chat_bubble 0
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Нийслэлийн прокурорын газар хамтран зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч нарт зориулан шинэчлэн батлагдсан хууль, журмуудыг хэрхэн зөв ойлгож хэрэгжүүлэх талаар сургалтыг саяхан Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалт зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчдын анхаарах зүйлс, эрх бүхий албан тушаалтанаас баталсан журам, заавар, хэвлэмэл маягтыг хэрэглэх арга зүй гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдсан байна.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын зүгээс бэлтгэсэн кэйс, зохиомол тохиолдлуудад тулгуурлан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрхэн зөв хэрэглэх, тулгамдаж байгаа бэрхшээлүүдийн талаар харилцан ярилцаж, мэтгэлцэх байдлаар явагдсан нь сургалтыг ихээхэн үр дүнтэй болгож байсан юм.
Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн, үүнтэй холбоотой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг нийт 9 харъяаллын хэргийг хянан шийдвэрлэх юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улсын байцаагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг цаашид ч тодорхой давтамжтайгаар зохион байгуулахад анхаарч байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...