”Coca Cola” компани дэлхий даяар нэг сая ам.долларын шагналтай уралдаан зарлажээ
- schedule 2017 оны 8 сарын 11
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч компани "Coca Cola" өөрийнхөө хамгийн том асуудлыг шийдэж өгсөн хүнд $1 саяыг амлаад байна.
Тус компани саяхан манай дэлхийн бүх судлаачдын дунд хоол хүнсэн дэх чихрийг орлох байгалийн гаралтай, аюулгүй, илчлэг багатай бодисыг гаргаж авах нээлттэй уралдаан зарласан юм.
Яг л чихэрлэг зүйл амталж байгаа мэт мэдрэмж, таашаалыг үзүүлж чадах энэ бодисыг ховордсон, хуулиар хамгаалагдсан байгалийн эх үүсвэрээс гаргаж авахгүй байх шаардлага тавьжээ.
Хэрвээ энэ даалгаврыг биелүүлж чадвал $4.8 их наядын багтаамжтай, дэлхийн савласан хүнсний салбарт хувьсгал хийх юм. "Coca Cola" компани ингэх болсон нь учиртай.
Сүүлийн жилүүдэд тус компанийн ундааны хэрэглээ буурч байгаа. Тухайлбал сүүлийн 15 жилийн хугацаанд Америкчуудын чихэрлэг ундааны хэрэглээ 19 хувиар буурсан байна. Зөвхөн Coca Cola биш бусад бүх компаниудад ийм үзэгдэл ажиглагдаад эхэлсэн юм.
Эдгээр компаниуд чихрийг орлох бодис олон жил туршиж байгаа ч алдарт "Cola"-ны амтыг яг хэвээр нь хадгалах шийдэл олдоогүй байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...