“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь 12175 тн хүдэр боловсруулжээ
- schedule 2013 оны 9 сарын 9
- chat_bubble 0
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь олборлолт, үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлалаа. 2013 оны 08 дүгээр сарын 29-өөс 09 сарын 04-ний өдрүүдэд Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай: хөрс хуулалт - 69670м3, хүдэр олборлолт-30795 тн, төмрийн хүдрийн баяжмал-12175 тн-ыг,
Төмөртэй хүдрийн уурхай: хөрс хуулалт-103120м3, хүдэр олборлолт-39908 тн боловсруулсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийт хөрс хуулалт -172790м3, хүдэр олборлолт- 70703 тн, хүдэр баяжуулалт - 12175тн-д хүрсэн ажээ. Үйлдвэрийн хувьд 936.301 тн бэлдэц, R80-y круг 920.236 тн үйлдвэрлэсэн гэдгээ тус байгууллагын албаны хүмүүс мэдээллээ.
Мөн албаны хүмүүс ирэх 7 хоногт үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулж байна. 2013 оны 09 сарын 05-11-ний өдөр хийх 7 хоногийн төлөвлөгөөгөөр Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай: хөрс хуулалт - 84000м3, төмрийн хүдэр-23370 тонныг олборлож, 23370 тн төмрийн хүдрийн баяжмал боловсруулах, Төмөртэй хүдрийн уурхай: хөрс хуулалт-81690м3, хүдэр олборлолт 42000 тн, нийт хөрс хуулалт -165690 м3, хүдэр олборлолт-65370 тн, хүдэр баяжуулалт-23370тн боловсруулан ажиллах гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...